003 [Бүх зүйл худал]

714 79 5
                                    

-У Сэигийн талаас-

    Зүрх минь одоо ч хурдан цохилж саяхан болсон бүхэнд үл итгэнэ. Үхэлтэйгээ нүүр тулна гэгч нь л энэ байх...

    Ном ч сүүлдээ сонирхолтой байхаа больж хүчтэй хаагаад цүнх рүүгээ шидлээ. Баруун гараараа үсээ зөөлөн самнан Жонгүг рүү харав. Тэр өнөөх шар цаасыг эргүүлж тойруулан харахдаа үе үе санаа алдаж байлаа.

    Тэнгэр ширтэж суусаар нэг л мэдэхэд гүн нойронд автсан байв. Хэн нэгний "Хатагтай, Сөүлд газардах гэж байна." гэх дуунаар сэрлээ. Онгоцны үйлчлэгч бүсгүй эелдэгээр инээмсэглэн ийн өгүүлэв. Би талархал илэрхийлээд буухдаа бэлдэж эхэллээ. Хажууд минь сууж байсан Жонгүг бүсээ бүслээд над руу харлаа. Би саянаас хойш бүслэх гээд чадахгүй яг л хөгшин эмгэн шиг гайхан сууна. Тэр ажуухнаар надад дөхөн саяхан л гацаад болохгүй байсан зүйлийг янзалчихав.

- Эрхэм зорчигчдоо арван минутын дараа манай Боинг 737 онгоц Сөүлд газардах тул та аюулгүйн бүсээ зүүнэ үү!

    Дахин нэг зөвөлгөөнөөр ухаан орлоо. Жон Жонгүг гэгчийг ажихаа болин цонх руу харав. Нар жаргах дөхөн тэнгэрийн хаяаулбар, улаан өнгөтэй болсон байв. Үзэсгэлэнтэй харагдаж байна.

    Тал дүүрэн цэцэгс адил үзэсгэлэнтэй Сөүл хот минь сүндэрлэсээр... Үүргэвчээ нэг мөрөндөө тохоод чемоданаа аваад нисэх буудлаас гарсан ч нэг ч танил хүн харагдсангүй. Ах руу залган асуувал "Би ажилтай байна. Аав ээж хоёр гэрт байгаа чи түрүүлээд очиж бай. Би удахгүй." гэсэн юм. Оройн 10 цаг гэхэд үзэгдэхгүй бол сургуулиас гаргана гээд сүржигнэсэн хүн нь хэн билээ. Ганц охиноо тосоод авчихгүй. Гомдолтой байна! Сая онгоцны ослоор үхчихдэг байж л дээ. Муу өөдгүй амьтад.

    Нисэх онгоцны буудлаас такси барин гэртээ хүргүүллээ. Цахилгаан шатанд суун '14' гэсэн товчлуурт дараад санаа алдлаа. Хаалга хаагдахын даваан дээр хэн нэгний үнэтэй Cucci-гийн гутал орж ирсэнээр түр азнав.

- Сэи юу даа?

- Ким Тэхён? Хөөх, чи одоо ч энд амьдарч байгаа юм уу?

    Тэр инээмсэглэн толгой дохиод '13' гэсэн товчлуур дээр дарав. Тэхён бид хоёр өмнө нь найзууд байсан юм. Ахлах сургуульд байхад тэр надаас хичээл асуух гэж их ч ирдэг байж дээ.

Тэхён - Энэ жил сургуулиа төгсөх байх аа?

- Тийм ээ. Ингэхэд чи хаана ажиллаж байгаа юм?

Тэхён - Би саяхан дэбютээ хийсэн.

- Гайхалтай, тэгээд дуучин болсон гэсэн үг үү?

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now