014 [Би чиний дэргэд байсан ч түүнийг сонгох уу?]

464 64 4
                                    

-- Жон Жонгүгийн талаас --

    Ичиж үхэх нь...

    Яах гэж Сэид уйлж байгаа төрхөө харуулваа. Тэр надаар тоглоом хийгээд байна штээ!

    Цэнгүүнээс хойш яагаад ч цээжинд минь тэглээд байсан чулуу шиг хүнд зүйл арай багасах шиг болон сэтгэл амарсан билээ. Гэсэн ч Мэид санаа зовсон хэвээр байлаа. Тэр новштой одоо ч хамт байгаа гэж бодох бүрт дургүй хүрнэ. Гэхдээ би юу ч хийж чадахгүйд яалтай.

    Сэи дахиад л хонож ажиллан би гэртээ ганцаараа байх боллоо. Өөртөө өглөөний цай бэлдээд хувцсаа угаах гэсэн ч... угаалгын машин яаж ажиллуулахыг мэдсэнгүй. Заавар нь ч байхгүй. Өмнө нь Мэитэй хамт амьдардаг байсан болохоор тэр бүгдийг хийдэг байсан. Хувцас угаана, хоол хийнэ, гэр цэвэрлэхээс эхлээд би бараг л хоолоо халбагдуулж иддэг байлаа шүү дээ. Үнэхээр эрх байжээ... Одоо бүгдийг нь өөрөө хийх хэрэг гарах нь. Угаах хувцсаа цуглуулж байтал Сэигийн цамцыг оллоо. Нэгэнт цэвэрлэснийх түүнийхийг ч бас гээд бүх хувцсаа цуглуулаад угааж эхэллээ. Нүүж ирсэнээсээ хойш их цэвэрлэгээ хийгээгүй юм байна. Ганцаараа ч гэсэн хийнэ дээ.

    Өдрийн хоёр цагийн үед гадаа хатаагч дээр угаасан хувцсаа тохож байтал утас дуугарлаа. Зочны өрөө рүү гүйн харвал Мэи байв. Миний захиаг авчээ...

  - Байна уу?

Мэи - Ж-Жонгүг...

- Мэи яасан бэ? Мэи!

Мэи - Ж-Жонгүг... на-намайг ирээд аваач. Б-Би үүнээс ц-цааш тэсэхгүй нь. Г-Гуйж байна.

- Хаана байгаа юм? Би яг одоо очлоо.

    Машиныхаа түлхүүрийг авахаар хоёр давхар руу гүйх зуур түүнээс асуусан ч хариулсангүй. Бас... түлхүүр алга. Чөтгөр гэж!

- Мэи! Мэи, хаана байгаа юм бэ?

    Сэид машин байгаа тул үүнээс өөр хурдан явах арга байхгүй. Нисэх хүчний акедемид сурж байхдаа унадаг байсан мотоциклоо асаан юу ч болсон бай түүн дээр очихоор шийдлээ. Гуйж байна, асаарай.

Мэи - Хараал идсэн гараа тат! Жонгүг аа...

    Утасны цаанаас түүний орилох сонстоход улам сандран хуучны найзаа янзлах гэж хичээж байлаа. Хонгор минь, намайг хүлээгээрэй. Чамайгаа аврах болно оо.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now