Epilogue

592 57 6
                                    

2024 оны 7 сарын 20

    Жонгүг хүрмээ өмсөж бэлэн болсон байх хэдий ч гарахгүй зогсоно. Сэи рүү хэсэг ширтээд, шүгэлдэв.

Сэи - Ямар нэг зүйлээ мартчихсан юм уу?

Жонгүг - Харин тийм ээ. Нэг зүйлээ мартчихаж.

Сэи - Юу юм?

Жонгүг - Чамайг.

Сэи - Бурхан минь...

Жонгүг - Алив ээ, үдэлтийн үнсэлт!

Сэи - Үгүй шүү.

Жонгүг - Нэг хэсэгтээ уулзаж чадахгүй юм чинь... Гуйж байна.

    Сэи дургүй байгаагаа илэрхийлэн цааш явсан ч Жонгүг хэд хэд том алхаад л түүнийг бариад авлаа. Араас нь тэврэн, давхар хоёр гараас нь атгаад, эмэгтэй хүний зөөлөн, анхилам, яг л интоор жимсний мод шиг сайхан үнэрийг нь уушгиа дүүртэл, амьсгаа тасартал үнэрлэв. Дараа нь дахиад л санаа алдлаа. Урт ургасан үс нь нүдийг нь хаах бөгөөд энэ нь тун сэтгэл татам. Хатуу бэлтгэл хийж, хүнд хэцүүг даван туулсан эр хүний хажууд Сэи өөрийгөө яг л бяцхан охин шиг мэдэрч байлаа. Харин яг энэ агшинд хэний ч төсөөлөөгүй зүйл болсон юм. Үргэлж хүйтэн хөндий зан авир гаргаж, салалтын тухай ярьж байдаг мөсөн зүрхтэй хатан нь эргэж хараад Жонгүгийг зөрүүлэн тэврэв. Залуугийн зүрхний цохилт бүсгүйд тод сонсогдоно. Тэр догдолж байна. Сэигээс болоод зүрх нь хурдан хурдан лугшин цохилж, нүүрэнд нь хамаг цус юүлэгдэх шиг улайж байна.

    "Хэрэв үнэхээр зөрүүлэхийг хүсэж байвал, тэр нь чиний намайг гэх хайр байхад болно. Энэ л миний хувьд хамгийн том бэлэг. Ойлгосон уу?"

    Би түүнд хүссэн бэлгийг нь өгч чадаагүй.

•••

    Нар мандана. Улбар туяа нь цэнхэр тэнгэрийн хаяаг бүрхэж, бага багаар агаарын температур нэмэгдэх ажээ. Өчигдөрхөн орсон хур борооны ус гүйцэт хатаж амжаагүй тул замын тогтоолыг дугуйтай сонин тараагч туучих бөгөөд үүрийн таван цаг хэдий ч түмний ажил үйлс аль хэдийн эхэлсэн байлаа. Бусдаас онцгойрох Ази төрхтэй эмэгтэй өндөр өсгийт дээр хурдан хурдан алхах гэж хичээх ч өвдөг нь нугалрахыг ажвал анх удаагийнх бололтой. Гэсэн ч өөртөө итгэлтэй байлаа. "LGBTQ CLUB" гэсэн тод бичигтэй клубийн гадна ирээд бор шаргал богино үсээ чамин хавчаараар хавчиж, нимгэн цувныхаа бүсийг чангалав. Гурван удаа гүнзгий амьсгаа авсныхаа дараа "Би чадна аа." хэмээн өөртөө шивнэлээ.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now