012 [Дахиад дурлаж болох уу?]

503 65 7
                                    

    Цэнгүүн болох газарт яг цагтаа очиж, Сэигийн гараас атган танхим руу оров. Гартаа зүүх чамин цаг, эмэгтэйчүүдийнх нь даашинзаас авхуулаад хэр их сэтгэл гаргасныг нь мэднэж болно. Бүгд л бидэн рүү зааж шивнэлдэж байлаа. Таатай инээмсэглэн толгой дохиж мэндлээд юуны түрүүнд Солонгос улсын загварын чиг хандлага, хувцасыг тэр чигт нь эзэмшдэг группын ерөнхийлөгч дээр очилоо. Энэ баячуудын наадах гэж ирсэн цэнгүүн гэхээс илүү бизнесс чиг хандлагатай агаад танхимд жазз хөгжим эгшиглэнэ. Том группын гүйцэтгэх захирал, ерөнхий захирал мөн OSY, JJ шиг дөнгөж хөгжин цэцэглэж буй шинэхэн группын ч төлөөлөлүүд хүрэлцэн ирсэн байв. Магад Сэигийн ах биднийг туршлага судлан, бусадтай танилцах үүднээс энэ цэнгүүнд явуулсан байх. Гэхдээ би бизнест огт сонирхолгүй юм сан.

"Өө Сэи! Уулзалгүй удсан байна шүү, найз минь!" хэмээх эрэгтэй хүний дуунаар бид уйтгартай бизнесмэн хөгшинөөс ашгүй нэг юм саллаа. Сэи түүнтэй дотно бололтой, харсан даруй харц нь сэргэн инээмсэглэж эхэллээ. Залуу Сэигийн гарыг үнсээд надтай танилцахаар гар сунгав.

- Жон Жонгүг.

- Пак Жимин, эхнэрийн тань их сургуулийн найз.

    Би толгой дохиод Сэи рүү харахад тэр инээмсэглэсэн хэвээр байлаа.

Сэи - Жимин бид хоёр их сургуульд нэг тэнхим байсан. Багаар хийх бие даалт бүр дээр дандаа хамт шүү! Тэр үед ч сайхан байж дээ... Чи төгсөлтийн баяр дээр ирнэ биз дээ?

Жимин - Мэдээж!

- Сургуулиасаа гарчихсан юм уу?

Сэи - Үгүй ээ, гурав дугаар дамжаанд байхдаа Бусан руу аав ээжийнхээ бизнесийг өвлөхөөр яваад хичээлээ онлайнаар хийх болсон юм. Уулзаагүй удсан болохоор хэт их баярлачих шиг боллоо.

Жимин - Сэи, хуримандаа уриагүйд чинь би гомдчихсон байгаа шүү! Ядаж найз залуутай байсан гэдгээ хэлэхгүй. Би чамайг хүлээсэн.

Сэи - У-Уучлаарай... Гэнэт болсон болохоор л... ойлгож байгаа биз дээ?

Жимин - Дахиад л шахалтаар уу? Бурхан минь гэж, би чиний оронд байсан бол гэрээсээ явах байлаа.

Сэи - Одоо тусдаа гарчихсан болохоор асуудалгүй ээ. Хуримын тухайд би үнэхээр буруутай болохоор дараа хамт оройн хоол идье.

Жимин - Чи даана шүү!

Сэи - Мэдээж! Тэр үед чамайг эрхлүүлж өгье.

    Тэдний яриа улам л нялуун мөн илүү дотно болж байлаа. Гурван жил хамт сурсан гэхэд хэт ойрхон байна шүү. Би дарс шимэн танхимд буй зочдыг ажина. Бүгд л худал инээмсэглэл тодруулж байна. Мөнгөний төлөөх өрсөлдөөн ч... аймшигтай юм аа. Угаалгын өрөө орох хэрэгтэй болоход тэднээс холдон танхимаас гарлаа. Ахх, бүгчимдэж үхэх нь л гэж бодлоо шүү.
Барилгын шилэн хаалгаар гараад одот тэнгэрийг ширтэнэ. Өнөө шөнө тэнгэр бүрхэг байх агаад салхи хүчтэй салхилан, оройн сэрүү орсон байлаа. Сэи нимгэн даашинзтай байгаа шүү дээ.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now