006 [Буцах зам үгүй]

666 70 9
                                    

    Жонгүгтай хамт байхад таатай ч биш таагүй ч биш хачин байдалд байсныг эс тооцвол машинд нь тухтайхан амраад амжив. Тэр намуухан хөгжим тавин замаа харан явах бөгөөд аль аль нь яриа эхлүүлж чадахгүй сууна. Жонгүг яагаад чимээгүй суугаад байгаа юм бол? Үнэхээр намайг санахгүй байгаа юм байх даа? Онгоцонд хүртэл тоохгүй байсан.

    Арван минутын дараа гэхэд бид Хан мөрний эрэг дээр ирлээ. Энд дугуйн зам, амрахад зориулсан сандал мөн хоолны газар байлаа. Бид ойролцоо зогсоолд машинаа байрлуулаад дэлгүүрээс хийжүүлсэн ундаа мөн сүү авлаа. Би уг нь хоёр ундаа авах гэсэн ч тэр толгой сэгсрээд "Сүү уумаар байна" гэсэн. Бид зам дагуу алхасаар эцэст нь тэр харилцан яриа эхлүүллээ.

Жонгүг - Чи ямар мэргэжилээр сурдаг юм?

- Бизнесийн удирдлага. Чи?

Жонгүг - Нисгэгч.

- Хөөх! Тэгвэл тусгай бүсийн цэргийн ангид бэлтгэл хийдэг гэсэн үг үү?

Жонгүг - Тийм ээ. Гэхдээ Сөүлээс жаахан хол газар байдаг юм.

- Хэдэн жил сурсан юм?

Жонгүг - Арван зургаатай байхдаа элсэж орсон гэвэл... зургаан жил юм байна.

    Би толгой дохиод хоосон ундааны саваа хогийн саванд хийв. Тэр аль хэдийн сүүгээ ууж дуусгасан ч саваар нь тоглоно. Дахиад л чимээгүй орчин үүслээ. Зургаан жил гэдэг үнэхээр тоглоом биш шүү! Түүнийг үнэхээр ийм мэргэжилтэй байна гэж төсөөлсөнгүй. Бусад шиг аав ээжийнхээ хүсэлтээр бизнес чиглэлээр сураагүй бололтой. Сайхан юм аа. Хэдий хүссэн мэргэжлээрээ сурах ч хайргүй хүнтэйгээ гэрлэх... Жонгүгт ч бас хэцүү байгаа байх. Яг над шиг.

- Жонгүг?

Жонгүг - За?

- Чамд ч бас... хэцүү байна уу?

Жонгүг - Юунд?

- Хайргүй хүнтэйгээ гэрлээд...

Жонгүг - Одоо надад хайртай бүсгүй байхгүй ээ.

- Юу? Мэи яасан юм?

Жонгүг гайхан над руу хараад "Чи Мэи-г яаж мэддэг юм?"

- Чи үнэхээр намайг санахгүй байна уу?

   Тэр толгой дохив.

    Би өмднийх нь халааснаас цухуйх миний бичиж өгсөн шар цаасыг аваад "Би энэ захиаг чинь бичсэн хүн" хэмээхэд тэр машид гайхан "Чи байсан байх нь ээ."

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now