026 [Түүнийг хуурч эхлээд 100 өдөр]

413 54 4
                                    

-Жон Жонгүгийн талаас-

Сэи эмээтэйгээ уулзахаар явсан тэр өдрөөс хойш нэг л хачин, хүйтэн хөндий болчихсон. Зав л гарвал бодолд автаад суучихна. Өмнөх шигээ байх гэж хичээх нь мэдэгдэж байгаа ч чадахгүй байгаа бололтой. Юунд тэгтлээ санаа зовдог юм болоо? Надаас илүү хэн тэгж их анхаарлыг нь татдаг юм бол? Эсвэл өмнөх хайраа одоо ч мартаагүй юм болов уу? Үгүй ээ, тэр амласан. Амлалтаа биелүүлсэн гэдэгт нь итгэж байна. Мэи биш юм чинь хуурахгүй байх. Юутай ч өнөөдөрт анхааръя. Дол дугаар сарын хорин. Бид гэрлэсний зуу дахь өдөр. Өнөөдөр би түүнд гайхалтай гэнэтийн бэлэг барих болно.

Үүрийн таван цагийн үзэсгэлэнтэй тэнгэр. Оройтож унтсан хэдий ч эрт сэрчихлээ. Олон зүйлсийн тухай бодож хэвтсээр ийнхүү өглөөг угтав. Сэи унтаж байх зуур шүршүүрт орж, өглөөний цай бэлтгэлээ. Долоон цаг дөхөх үед сэрсэн бололтой нэг давхар руу бууж ирээд намайг харснаа ихэд цочин "Ж-Жонгүг?" хэмээв. Би инээмсэглэн толгой дохиод "За?" гэхэд дахиад л үл мэдэг гайхсан харцаар ширтээд "Чи мөн үү?" гэв. Түүнийг тэврээд "Чиний Жонгүг байна."

Сэи - Чамайг эрт сэрсэн байхыг чинь харах тун цочирдом байлаа.

- Хнн, би ч бас хүсвэл эрт босож чадна!

Сэи - За за, мэдэж авлаа. Аа, сайхан үнэртэж байна шүү!

Миний тэврэлтээс зайлсхийн ийн өгүүлээд гал тогоо руу явлаа. Түүний араас очоод тэврэхэд яг л Лондонд байсан үе шигээ цочис хийн, хуурамч инээмсэглэл тодруулав. Магадгүй бид ярилцах хэрэгтэй байх? Өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ тухай.

Сэи - Янзтай! Чи үүнийг хийсэн юм уу?

- Мм.

Сэи - Манай күүки улам л мундаг болоод байх юм аа!

- Чи л сайн заасны ач шүү дээ.

Сэи "Үгүй дээ" хэмээн толгой сэгсрээд "Чи их олон талын авьяастай" гэв. Би чимээгүй л "Аан, тийм үү?" гээд хоолоо идэж эхэллээ. Өчигдөр орсон борооны улмаас чийг үнэртэх агаад өнөөдрийн тэнгэрийг бүрхэх нэг ч үүл үгүй. Бороо орсны дараах сэрүү хараахан арилж амжаагүй бололтой гэр нэг л хүйтэн санагдана. Эсвэл бидний уур амьсгалаас болсон уу? Тэр ч мөн адил чимээгүй хоолоо идэх агаад энэ удаад яагаад ч ходоод руу юм орохгүй шинжтэй. Сэи сайн идэж байвал болох нь тэр.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now