🏴‍☠️ 𝖀𝖓𝖔 🏴‍☠️

1.3K 158 20
                                    

Хамаг бие дайвалзаж газар хөдөлж байгаа мэт эвгүй мэдрэмж оюун санааг бүрхэн авах мөчид нүдээ нээн харвал өөрийгөө модон шалан дээр тухгүй хэвтэж байгаагаа ухаарав. Яагаад ч юм гэнэт аймшигтай өвдөх толгойгоо барьсаар нүдээ аниад толгойгоо сэгсчиж ухаан орох гэж байгаа мэт харагдана. Модон шалан дээр гараараа тулсаар чулуу шиг хүнд санагдах биеэ өргөн өндийж суух агаад өөрийгөө танихгүй газар байгаагаа олж харлаа.

"Толгой манараад газар дайвалзаад байна гэсэн үнэхээр газар дайвалзаад байна шүү дээ" хэмээн мөнөөх бүсгүй амандаа бувтнан өөрийгөө хаана байгааг шинжин эргэн тойрноо харвал жижигхэн өрөөнд байх аж. Хөдлөх байдал өрөөний хэв маягийг харвал түүний толгойд ганц л таамаглал буух агаад тэр нь хөлөг онгоцонд байна гэх таамаг байв.

Хөлөг онгоц дээр байлаа ч гэсэн энэ мэдээлэл түүний толгойд нэг л бууж өгөхгүй байлаа. Түүнд гэнэт ийм байдалтай хөлөг онгоц дээр байх шалтгаан байхгүй шүү дээ. Хамгийн сүүлд өөрийн шивэгчинтэйгээ ордны цэцэрлэгт хүрээлэнд салхилаад явж байснаа санах ч түүнээс цааш юу болсныг санасангүй. Энэ хугацаанд юу тохиолдсон юм бэ? гэх асуулт түүний толгойд эргэлдэнэ.

Яагаад гэртээ бус үл мэдэгдэх нэгний хөлөг онгоцон дээр бүр жижигхэн өрөөнд түгжигдчихсэн байгаагаа мэдэхийг туйлын ихээр хүсэх аж. Тэрээр өндийн биеийн чилээгээ гаргах бөгөөд юмыг яаж мэдэх билээ гэж муу санаалан хаалгыг татаж үзвэл яг л түүний бодсон шиг цоожтой байлаа.

Насаараа газар дээр алхаж аж төрж ирсэн гүнжид байнга дайвалзах онгоц дээр явах нь таагүй мэдрэмж төрүүлж дотор нь тавгүйрхэж байв. Тэрээр багаасаа эрдэм номд дуртай чөлөөт цагаараа шинэ зүйлс суралцах хүсэлтэй нэгэн байсан бөгөөд түүний байх хөлөг онгоцны хийц бөгөөд модыг харвал яав ч хаант улсын цэргийн хөлөг биш болохыг мэднэ. Өөрийн нутгийн хөлөг дээр биш бол хэний хөлөг дээр байж болно гэж?

Өөр нэгний хөлөг байлаа ч гэлээ яагаад тэр ганцаараа хоригдол шиг байдалтай байна гэж? Дээрээс нь хэн ч түүнд далайд гарах талаар мэдэгдээгүй нь байдлыг улам хачирхалтай болгоно. Аливаа зүйлийг тайвнаар хүлээж авч шийдэх талтай гүнж гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайван байлгаж байлаа. Хэрвээ түүнд муу санаж түүнийг энэ газар түгжсэн бол одоо хаалга балбаад тусламж эрэх нь тохиромжтой зүйл гэхээсээ илүү аюултай байж мэднэ гэх дүгнэлтэд хүрэв.

Түүнд энэ хорвоогийн бүх цаг байгаа мэт газар тайван суугаад бугуйн дахь бугуйвчаа эргүүлэн бясалгал хийж буй мэт хэн нэгэн ирж түүнтэй нүүр тулахыг хүлээж эхэллээ. Түүний таамагласан шиг хэдэн цагийн дараа нэгэн залуу хаалгыг онгойлгох агаад гүнжийг байгаа байдлыг хараад нэг хөмсгөө өргөн "Бодож байснаас өөр дүр зураглал угтаж авч байх чинь ээ" хэмээн ёжлох гэхээсээ илүү биширсэн өнгө аястай зарлав.

Pirate KingWhere stories live. Discover now