🏴‍☠️ 𝕯𝖔𝖘 🏴‍☠️

1.3K 148 19
                                    

Үёоны хэлсэн шиг гэр гэх газарт хүрэхэд олон хоног болж байх агаад тэр гэх арал нь өөрийн төрсөн нутгаас нэлээд зайтай болохыг гүнж гадарлав. Өдөр хоног өнгөрөх тусам жижигхэн өрөөнд түгжигдсэн гүнж бачимдаж эхэлж байлаа. Үёон болон Сан гэх бас нэгэн далайн дээрэмчин өдөрт ээлжилж ирж түүнд жоохон хоол өгнө. Үнэндээ тэдний өгөх жоохон хоол гүнжийг цатгаж үзээгүй ч өлбөрч үхэхээс сэргийлж дөнгөдөг аж.

Хэд хэдэн удаа Үёон болон Санаас тавцан дээр гарч агаар амьсгалах хүсэлт гаргасан ч тэд шууд татгалзсан билээ. Нэгэнт л ахмадынх нь эхнэр болох гэж байхад яагаад одоо болтол нөхөр болох хүнийхээ бараа сүүдрийг хараагүйг гүнж гайхаж байв. Яг өдөр хоногийн тоогоо алдахын даваан дээр Үёон малийсаар өрөөнд орж ирээд "Манай ахмад таныг гарахыг зөвшөөрсөн" гэх сайхан мэдээг дуулгав.

Гүнж цаг алдалгүй босоод Үёоныг дагаж гарах бөгөөд замдаа хэд хэдэн хүйтэн харцтай далай дээрэмчидтэй таарах нь гүнжийг бага зэрэг тавгүйтүүлж орхилоо. Олон хоногийн дараа нарны элчийг мэдэрсэн гүнж тэнгэрийн өөдөө мишээсээр гараа алдлан сунайгаад "Тэр гэр гээд байгаа газар чинь хаана юм бэ? Би та нарыг хөлөг онгоц дээрээ л аж төрдөг гэж бодсон" хэмээн өөрийн бодлоо нуулгүй лавлана.

Үёон инээд алдсаар "Бидний гэр гэх газар байдаг Аурора гэх арал руу явж байна даа гүнж минь" үүнийг сонссон гүнж сунайхаа болиод асуулт дүүрэн харцаар Үёон руу ширтэн "Аурора? Газар зүйн хичээлдээ сайн байсан ч энэ арлын талаар өмнө ерөөсөө сонсож байгаагүй юм байна" гэж үнэнээ өгүүлэхэд Үёон түүн рүү хараад "Мэдээж энэ бол зөвхөн бидний мэдэх арал байгаа юм" ийн гүнжээс нуулгүй үнэнийг өчив.

Магадгүй нэг гэр бүл болох гэж байгаа гэх бодол түүнийг гүнжтэй шулуухан харьцахад хүргэсэн байж болох юм. Тэдний бяцхан харилцан яриаг тасалдуулан онгоцны кабины хаалга онгойж дотроос нь цаанаасаа сүр хүрч ялгаруулсан нэгэн залуу гарч ирэх бөгөөд түүнийг харсан гүнж шууд Хвасон болохыг гадарлав. Үёон түүнийг нудраад "Танай нөхөр шүү дээ, манай алдарт эрэлхэг зоригтой Хвасон" хэмээн өөрийн ахмадаа магтан хэлэх боловч гүнж түүнтэй санал нийлж чадахгүй байлаа.

Наранд борлож барзайсан арьс дээр ийш тийш арзайн ургасан сахал нь түүний ихэд царай зүс муутай болж харагдуулах дээр давхар өөрөөс нь нэлээд ах мэт харагдуулж байх аж. Хамгийн ихээр гүнжийн анхаарлыг татсан зүйл нь далайн дээрэмчдийн ахмадын зүүн нүдэндээ зүүсэн нүдний хар халхавч байсан юм.

Pirate KingWhere stories live. Discover now