жаааахан урт хэсэг 🙆🏻♀️🖤
Ахмадын хэлсэн шиг маргааш өдөр нь хоёр найз тухтай ярилцахаар болж усан цэрэг эцэст нь тухлан "Ямар хэргээр энэ хавиар яваа юм?" хэмээн найзаасаа асуухад хөлгийн ахмад дарснаасаа балган "Моа орох зорилготой" гэхэд үүнийг сонссон усан цэргийн царай барайж тэрээр түгшсэн хоолойгоор "Чи чинь галзуурчихаа юу?" хэмээн Хвасонд санаа зовон түүнийг загнахад Хвасон түүний тэвдсэн байдлыг тоосонгүй.
Хөлгийн ахмад бодосхийсний эцэст найзтайгаа нүүр тулаад "Чи Моад буцаж очих юм уу? Буцаж очно гэвэл бид чамайг хүргэж өгье" гэхэд Хунжүний царай ширүүсэх агаад түүнийг ам нээхээс өмнө Хвасон яриагаа үргэлжлүүлэн "Хэрвээ очихгүй надтай хамт үлдье гэвэл өөрсдийн нэгээ болгож авъя" гэв.
Хунжүний санаа амарсан аятай амьсгаа аваад "Чамайг намайг хөөх нь гэж бодлоо. Энэ удаа би чамтай хамт явах болно оо" хэмээн өөрийгөө түүнийг дагаад далайн дээрэмчдийн амьдралд хөл тавихад бэлэн болохоо зарлав. Хунжүн жуумалзсаар "Гэхдээ надаар шал малаа зүлгүүлэхгүй юм байгаа биз дээ?" хэмээн сониучхан харцаар эргэн тойрноо ажиглан тоглосон аястай асуулаа.
Хөлгийн ахмад найзыгаа шоолж инээх болж усан цэрэг эргэн тойрноо шалгаад тэдний яриаг хэн ч сонсохгүй болохыг хараад "Хвасон? Шинэ нэр үү?" хэмээн инээсээр асуухад Хвасон түүн рүү чи мэдэж байгаа шүү дээ гэсэн харц шиднэ. "Тэгэхээр тэд чамайг өмнө нь Моад юу хийж байсан талаар мэдэхгүй байгаа хэрэг үү?" ийн өөрийн таамгаа лавлан асуухад хөлгийн ахмад санаа алдаад "Тэд намайг Ёсан Минги нартай шоронгоос оргоод далайд гарсан гэхээс өөр зүйл мэдэхгүй байгаа"
Тэгсэн ч болов уу гэж гадарлаж байсан усан цэрэг толгой дохисоор "Тэдэнд хэлэхгүй хэрэг үү?" ийн асуухад хөлгийн ахмад шаналсан инээмсэглэл тодруулан "Энэ тийм бахархаж яриад байх зүйл биш дээ. Шаардлагатай биш бол тэр талаар сөхөж яримааргүй байна" гэхэд анд нөхрийнхөө сонголтыг хүндэлсэн Хунжүн Хвасоны мөрөн дээр гараа тавиад "Одооноос би чамтай хамт шүү дээ" хэмээн өөрсдийн бага насаа эргэн дурслаа. Хүсээгүй ч хүчээр салсан найзтайгаа энэ олон жилийн дараа таараад дахин зам нийлж байгаад хөлгийн ахмад ихэд баярлаж байлаа.
Тэдний чимээгүй орчныг усан цэрэг эвдэн "Гэхдээ чи үнэхээр тэр гүнж шиг юмандаа сэтгэлтэй юм уу?" гэхэд хөлгийн ахмад түүний нүд рүү ширтэн хэсэг чимээгүй байж байгаад "Тийм ээ. Миний амьдралдаа гэрлэх цорын ганц эмэгтэй, миний хайрлах анхны бөгөөд сүүлийн эмэгтэй" ийн чин сэтгэлээсээ өгүүлэх нь усан цэргийг цочирдуулав. Хунжүн хүндээр санаа алдаад "Чи чадаж ээ хайртайгаа бүсгүйтэй болж түүнтэйгээ аз жаргалтай байгаад баяртай байна"
YOU ARE READING
Pirate King
Fantasía[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...