🏴‍☠️ 𝕯𝖎𝖊𝖈𝖎𝖔𝖈𝖍𝖔 🏴‍☠️

1.4K 159 60
                                    

Энэ хэсэг чүд чүд урт болчихлоо шүү :> Өглөө сэрээд, өдөр завтай болоод эсвэл орой орондоо ороод уншаарай 🖤🖤🖤

"Би өөрийгөө дахиад алуулах нь л гэж бодсон гэтэл та дахиад л миний амийг аварлаа. Би таныг дахиж харж чадахгүй гэж бодож байсан" ийн Жуну сэтгэлээ уудлан нулимстай нүдээр гүнж рүү харахад гүнж түүнийг тэвэрч аваад "Эгч нь одоо үргэлж чиний дэргэд байж чамайг хамгаалах болно" хэмээн хэдэн жилийн өмнө хийж чадаагүй зүйлээ одоо заавал биелүүлэхээр ам гарав.

Жуну нусаа татан инээд алдсаар "Одоо та намайг биш би таныг хамгаалах болно" хэмээгээд өөрийн гарын булчингаа үзүүлэхэд тэр үнэхээр том хүчирхэг хүү болсныг Юүи анзаарав. Гэр бүлээс илүү халуун дулаан мэдрэмжийг өөрт нь мэдрүүлснээр Жуну алдартай билээ. Өөрийн төрсөн дүү мэт Жунуг эрхлүүлэн цаашид ч түүнийг эрхлүүлж эгчийн хувиар хайрлаж хандахаа өөртөө андгайлна.

Юүи бусдад нь итгэхгүй байсан учир Жунуг Юүнуд захиад түүнийг хажуудаа авч унтахыг хүсэх үед Юүну шууд зөвшөөрөв. Гүнжийг өөртэй нь өмнөх шигээ харьцаж байгаад Юүну ихэд сэтгэл хангалуун байх аж. Жунуг аюулгүй байдалд хонуулахаар болсны дараа гүнж өөрийн жижиг өрөөнд очиж унтахаар хэвтэн харин өөрийн кабин дахь тухтай дулаахан орондоо хэвтэх ахмад цурам ч хийж чадсангүй. Тэрээр шөнөжин байн байн хар дарсаар олигтой унтаж чадаагүй байлаа.

Өглөө нар мандахтай зэрэгцэн Жуну гүнж дээр очоод өдөржин гүнжээс ганц алхам холдсонгүй. Манаач нохой шиг гүнжээс ганц ч алхам салахгүйг байгааг харсан ахмадынх нь ааш улам дордож байгааг мэдрэх хөлгийн гишүүдийн санаа улам зовнив.

Гүнж сурсан ёсоороо Юүну болон Санд хичээл заахад ч Жуну түүнтэй хамт байх бөгөөд гүнжийн заах зүйлээс ганц хоёр зүйлийг толгойдоо шингээж авч байлаа. Сониучхан бичиг үсэг рүү гөлрөх Жунугаас "Чи ч бас уншиж бичиж сурмаар байна уу?" хэмээн гүнж асуухад Жуну итгэж ядсан харцаар түүн рүү хараад "Болох юм уу?" гэж асуухад гүнж түүнийг өхөөрдөн хацраас нь чимхээд "Мэдээж шүү дээ эгч нь чамд чадах бүхнээ зааж өгөхөд бэлэн байна"

Яг л эгч дүүс шиг нандин холбоотой байхыг харсан Сан Юүну хоёр тэднийг өхөөрдөж Жунуд боломж өгөхөөр болов. Тулаад үзвэл Жуну их дуулгавартай хөдөлмөрч их цоглог хүү болохыг харах агаад түүнийг өөрсдийнх нэг болоход буруудах юм үгүй байв. Өөрсдөө ч Жуну шиг тарчигхан амьдралаар өссөн болохоор Жуну гийн туулсан зовлонг ойлгож байлаа.

Pirate KingWhere stories live. Discover now