Юүи бушуухан шиг хөдөлж Хвасоныг сэлмээ доош буулгахыг шаардах үед Хёнжэ гийн харц Хвасон руу гүйж "Тэд чамайг хулгайлсан уу? Тийм ээ би чамайг гэрээсээ оргоогүй гэдгийг мэдэж байсан юм" гэж санаа зовсон байдалтай дурдахад гүнж түүнийг юу яриад байгааг огтхон ч ойлгосонгүй. Юу ч болсон Хёнжэг гэмтээж болохгүй гэдгийг мэдэх агаад гүнж Хёнжэ гийн урдуур орж өөрийн биеэр түүнийг халхлаад "Юу яриад байгаа юм бэ?" хэмээн Хёнжэгээс хариулт шаардав.
Үл мэдэх залууг хамгаалж сэлэмнийх урдуур орсонд Хвасон уурсаж харин Үёон яахаа мэдэхгүй тэдний дунд зогсож байлаа. "Генерал чамайг гэнэт алга болсон гээд Доби хүртэл хайж ирсэн" гэх үгсийг сонсоод Юүи гийн царай барайж эхэллээ. Түүнийг Хвасонд эхнэр болгож өгснийг генерал аль хэдийн мэдэж байх ёстой байхад яагаад өөрийг нь хайж Доби хүртэл ирнэ гэж? Бас гэнэт алга болсон гэдэг чинь юу гэсэн юм? Ямар гэнэт хулгайлагдаад явсан биш--- ийн бодох бөгөөд ямар нэгэн зүйлийг ухаарсан мэт түүний нүд томорч шууд Хвасоны зогсох зүг рүү харлаа.
Түүний харцнаас урам хугаралт юу юунаас илүү тод харагдах агаад тэрээр өөрт байх хамгийн ширүүн хоолойгоор "Би зүгээр болохоор түүнд намайг хайх хэрэггүй гэж дамжуулаарай" гэж Хёнжэд хандаж хэлээд тэндээс холдох гэхэд Хёнжэ түүний гараас атгаад "Юүи уучлаарай тэр үнэхээр миний шийдвэр байгаагүй" хэмээн гэмшсэн хоолойгоор уучлалт гуйхад гүнж түүн рүү эргэж хараад "Хэрвээ үнэхээр гэмшиж байгаа бол чи өнөөдөр намайг энд хараагүй шүү"
Хёнжэ гэх этгээд "Юүи" гэсээр гүнжийг зогсоох гэхэд Хвасон Хёнжэ руу дайрах гэж завдах гэхэд Юүи шууд түүнийг зогсоогоод "Хэрвээ түүнийг гэмтээх юм бол би чамайг ч бас хэзээ ч уучлахгүй шүү" хэмээн эцсийн удаа сануулав. Байдал буруу тийшээ эргэсэн болохыг ойлгосон хөлгийн ахмад уураа барьж дараа нь харамсах зүйл хийхгүй байхыг хичээнэ.
"Тэд чамайг зовоосон уу би чамайг аврах болно" хэмээн Хёнжэ Юүиг үлдээч гэж гуйх бол Юүи түүнийг болиулаад "Баярлалаа гэхдээ биднийг зүгээр явуул Хёнжэ" хэмээн цөхөрсөн харцаар харж байлаа. "Юүи" гэх Хёнжэ гийн гуйсан өнгө аясыг гүнж үл тоосоор өөрийнх нь гараас барих Хёнжэ гийн гаран дээр сул гараа тавиад "Сайн сууж байгаарай Хёнжэ" хэмээн салах ёс хийхтэй зэрэгцэн Хёнжэ гийн гарыг өөрийнхөө гараас салгаж аваад тэндээс холдлоо тэрээр яг одоо эндээс холоо хол явахыг хүсэх аж.
Анх удаа ийм ууртай байх гүнжийг харсан хоёр далайн дээрэмчин чимээгүй л түүний дагаж явлаа. Тэд гүнжийг ийм байдлаар үнэнийг олж мэднэ гэж бодоогүй шүү дээ "Эндээс хурдан явах хэрэгтэй байна" гэх гүнжийг үгсийг сонссон Үёон дуугүй байж чадахгүй "Саяны залуу хэн байсан юм бэ?" гэж зориг гарган асуухад "Доби гийн ханхүү Хёнжэ" гэж гүнж ямар ч нүүрний хувиралгүй шүдээ зуусаар хариуллаа. Үёон тэднийг ямар харилцаатай болохыг мэдэхийг хүссэн ч яг одоо энэ талаар ярих тохиромжтой үед биш болохыг мэдээд уруулаа жимийн өнгөрлөө.
YOU ARE READING
Pirate King
خيال (فانتازيا)[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...