Хвасоны зарц боолууд гэх нөхөд хамаг хүнд ажлыг хийж хэрэгтэй гэсэн бүхнийг хөлөгтөө ачиж хөл хөдөлгөөн ихтэй харагдана. Анх удаа ингэж далайд гарч байгаа гүнж болгоомжилсон нь буруудахгүй хэмээн бодон Юүнуг бараадсаар алхах аж. Түүний хажууд алхах өндөр залуу "Амралтаа дуусгаад эргээд ажилдаа орж байгаа юм шиг санагдаж байна шүү" тэрээр энэ удаад гүнжийн ачаар олон шинэ зүйлс сурсан учир сэтгэл хангалуун шархадсан далайн дээрэмчдийг хүлээж авахад бэлэн байв.
Бүх юм бэлэн болж Эрдэнэс далайд гарах үед араатны архирах чимээ сонсогдох бөгөөд далайн эрэг рүү харвал Хулуу тэднийг үдэж өгч байлаа. Гүнж нулимстай нүдээр харсаар түүн рүү далласаар "Би удахгүй буцаад ирнэ ээ" хэмээн орилох бөгөөд түүнийг ойлгож байгаа мэт Хулуу өөдөөс нь архирав. Ингээд ийм араатан амьтныг санах өдөр ирдэг юм байж ээ хэмээн гүнж бодно.
Гүнж өөрийн багласан ачаагаар тэвэрсээр өмнө нь байрлаж байсан жижигхэн өрөө рүүгээ зүглэх гэж байхад Хвасон түүний цамцны хүзүүнээс татах нь тэр. Гүнж Хвасонд чирэгдсээр тэд ахмадын кабин руу зүглэх агаад "Чи надтай хамт энд байрлана" гэв. Өрөөнд байх ор их тухтай харагдах бөгөөд өмнөх шигээ хатуу модон шалан дээр унтахгүй гэдгийг мэдээд гүнж баярлаж эхлэв.
"Эхний зогсоолд хүрэх хүртэл хэд хоног болно тэр явцад номоо уншсан шигээ байж байна биз" гэх үгсийг сонсоод гүнж өөрийгөө бараг тусгай зочин шиг мэдрэх бөгөөд гүнж нөхөр лүүгээ гайхаж харан "Надад туслах юм байхгүй юм уу?" ийн лавлахад Хвасон түүн рүү ширтээд "Чи бол Хвасоны эхнэр" гэж сануулаад ёжтой инээмсэглэсээр "Энэ хөлгөөр дүүрэн миний туслахууд байхад би чамаар юм хийлгүүлэх ёстой юу?" эхнэр нь туслахуудынх нь ажлыг хийвэл өөрийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлөх юм байх даа гэж гүнж бодох аж.
Эхэндээ хөлөг онгоцоор явах нь гүнжид ихэд тухгүй байсан ч хэд хоногоос дасаж эхэлж байлаа тэрээр сурсан зангаараа Ёсанд хоол хийхэд тусалж Юүнутай хамт хичээл хийнэ. Тэрээр чөлөөт цагаараа хөлгийн тавцан дээр гарч гараа дэлгэн өөдөөс үлээх салхийг бүхэл биеэрээ мэдэрлээ. Тэрээр даарч арьс нь биржийж биеийн хамаг үс босох ч тэрээр өөрийгөө хэзээ хэзээнээс илүүтэйгээр эрх чөлөөтэй байгаагаа мэдэрч байв.
"Сайхан байгаа биз" гэх гүн баргил хоолойны дуугаар гүнж нүдээ нээж харвал хөлгийн тогооч түүний хажууд хүрч ирсэн байлаа. Юүи толгой дохин санал нийлж байгаагаа илэрхийлэхэд "Би өөрийгөө ийм зүйл мэдэрнэ гэж бодоогүй ч Хвасоны ачаар ингээд явж байна даа" гэж өгүүлэхэд гүнж нэг зүйлийг санан "Чи яагаад алуурчин болсон юм бэ? Энэ зүгээр нэг өглөө босоод би алуурчин болно оо гээд болчих зүйл биш байлтай" хэмээн өөрийн эелдэг намуухан хоолойгоор асуулаа.
YOU ARE READING
Pirate King
Fantasy[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...