Өөрийн зорьсон зүйлээ мэдэж авсан болохоор хөлгийн ахмад нар мандахтай зэрэгцэн далайд гарч Доби хүрэх аян замаа эхлүүлэв. Доби гэх танил улсын нэрийг сонссон гүнжийн царай тийм гэхийн аргагүй болж нөхрөөсөө яагаад тийшээ зорьж байгаа талаар лавлахад "Тэндээс авах үнэтэй зүйл бий" гэх хариулт гүнжид хангалттай байсангүй.
Өөрийн бодлуудаа цэгцлэх санаатай өөр зүйлд анхаарлаа саатуулахаар өрөөнөөсөө гарсан гүнж Юүнуд хичээлээ үргэлжлүүлэн заахаар болов. Тэдний хичээлдээ анхааран сууж байхад мод тогших чимээнээр дуу гарсан зүг рүү харвал хөлгийн засварчин малийсаар зогсох агаад "Нөгөө-- Би бас бичиг үсэг заалгуулмаар байна" ийн ичингүйрэн өгүүлэх нь тэр.
Юүну түүн рүү ёжтой хараад "Гэнэт бичих үсэг сурах гээд чи ямар зорилготой байгаа юм?" гэж сэжиглэнгүй байцаахад Сан шилэн хүзүүгээ маажаад "Энэ бүх хугацаанд Үёон миний төлөө олон зүйл сурсан учир би ч бас юм сураад түүнд харуулмаар байна" гээд ичингүйрэн чимээгүй болохтой зэрэгцэн түүний нүүр улайж "Бичиг үсэг сураад түүнд өөрийн гараар хайрын захиа бичиж өгөхийг хүссэн юм"
Юүну түүн рүү сонин харсаар "Үёоноор заалгаж болох байхад одоо яагаад гэнэт сурахаар болов?" ийн байцаахад Сан нүдээ эргэлдүүлсээр "Үёоноор заалгаад хайрын захиа бичвэл гэнэтийн бэлэг болохгүй шүү дээ тэнэгээ" гэж ганц бие залууг мэдрэмжгүй байгааг гайхсаар хариуллаа. Саны үгийг сонссон хоёр шууд дуу алдан түүнийг өхөөрдөж түүнд бичиг үсэг заахаар урив.
Бичиг цааснаас холуур өссөн тариачны хүүд үл мэдэгдэх үсэг гэх зурааснууд сурахад хэцүү санагдах ч хайртдаа зориулж хийж байгааг санан өөрийгөө дайчилж байлаа. Хэдий тэдний амьдрал тэнгэр газар шиг хол ч Үёон өөрсдийн хайрынхаа төлөө уруудаж харин Сан хайртынхаа урдаас өгсөж дундаа уулзах боломжтой болохыг харуулсан юм. Гүнж тэдний хайрын хүчийг дахин биширсээр хоёр тал хоёулаа хичээл зүтгэл гаргаж байж бат бөх эрүүл харилцаа үүсдэг болохыг мэдрэв.
Хвасоныг өөрт зориулж хийх жижигхэн үйлдлүүдийг эргэн дурсах агаад гүнжийн нүүрэнд инээмсэглэл тодорч тэрээр ихэд сэтгэл хангалуун байдалтай хичээлээ заалаа. Сан үнэхээр аль болох хурдан сурахыг хүсэж тэмүүлэх агаад түүнийг идэвхийг харсан гүнж хоолоо идсэн дараа үргэлжлүүлэн засварчин хүүд зааж өгөхөөр болов.
Өнөөдөртөө хангалттай гэж үзээд өнөөдрийн хичээлээ өндөрлөөд Хвасоны кабин руу буцлаа. Буцах замдаа хөлгийн тавцан дээр гарах үед гялалзах одод харанхуй тэнгэрийг чимж байхыг хараад уулга алдана. Тэнгэрт гэрэлтэх одод шиг гялалзах гүн хар нүдээрээ тэнгэрийн өдөө ширтэн мишээн зогсож байхад хэн нэгэн түүний хажууд ирэх нь сонсогдов. Дэндүү үзэсгэлэнтэй тэнгэрийг алмайран ширтэх гүнж түүний хажууд ирсэн хүн хэн болохыг үл тоох аж.
YOU ARE READING
Pirate King
Viễn tưởng[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...