🏴‍☠️ 𝕿𝖗𝖊𝖘 🏴‍☠️

1.2K 152 39
                                    


Энэ хэсэг гүнжийн талаас өрнөх болно 🤗


Толины тусгалд харагдах эмэгтэйг өөрийгөө мөн эсэхэд эргэлзэн зогсоно. Тураад эгэмний яс нь бүр товойж гарч ирж, нүдний доогуур зузаан хар зураас татаж үнэхээр ядарсан харагдах энэ эмэгтэй би мөн гэж үү? Наашаа цөлөгдсөнөөсөө хойш хэр их жин хаяснаа ч мэдэхгүй байна, жаахан хүчтэй салхилбал хийсчих нь холгүй болтлоо нүднээс гарчээ.

Хэн нэгэн хамаг цусыг нь ховх сорчихсон мэт хувхай цайж амьгүй мэт харагдах өөрийгөө жигших сэтгэл төрөх шиг. Уруулаа хазан урсах гээд байгаагаа нулимсаа тэвчсээр цэцгэн титмийг толгой дээрээ тавилаа. Наашаа ирэх замдаа жижигхэн агуулах шиг өрөөнд хоригдож өдрийн нарыг харахгүй тэдний оруулж ирсэн жоохон хоолыг амиа авч үлдэхийн тулд идэж өнгөрүүлсэн өдрүүдээ санан дурсав.

Яагаад бүх зүйл ийм байдалд хүрчих вэ? Яагаад заавал би гэж? Энэ хорвоод зөндөө эрчүүд байхад яагаад заавал Хвасон гэж? Дургүйцэл эсвэл уур хилэн хүрэхээс илүүтэйгээр айдас төрж байсан юм. Саяхан өөрийнхөө ордноор сахилгагүйтээд эрх чөлөөтэй гүйж явж байсан атал одоо ингээд хэдхэн хормын дараа Хвасоны гэргий болох гээд зогсож байх гэж.

Цэнхэр тэнгисийг гарын алга шиг ээ нэг нэгэнгүй мэддэг юунаас ч айж эмээдэггүй эрээ цээргүй зэрлэг догшин далайн дээрэмчдийн хаан болох Хвасон шүү дээ. Эрдэнэс гэх хар хөлгийг хараад хэн ч айж сүрддэг ч гэлээ хаан эцэг минь хэдэн далайн дээрэмчдээс айсандаа охиноо өгчих байсан юм гэж үү?

Хаан эцгийн хайрт охин нь биш гэдгээ мэдэх ч намайг ийм зүйлийг золиос болгоно гэж санасангүй. Бүхэл бүтэн хаант улс гүнжээ далайн зэрлэг этгээдэд өгөөд явуулчхаж болж байгаа юм уу? Надад энэ талаар урьдчилж хэлсэн бол арай өөрөөр хүлээж авах байсан байх, ядаж сэтгэлийн бэлтгэлтэй байх байсан юм шүү дээ. Намайг ухаангүй байхад өгөөд явуулчихсан байдаг дэндүү хэрцгий юм.

Надад хэрэгтэй эд зүйлсээ базаах цаг ч өгөлгүй тэр өдөр өмсөж байсан хувцаснаас өөр зүйлгүй ирсэн байдаг. Ингэж бодохоор Тинид үлдсэн гэр бүлээ харааж зүхмээр ч огцом ч уур минь хүрч гомдох сэтгэл минь овоорсноос болж цээж минь хатгуулж амьсгалахад хөндүүр боллоо. Өвдөлт мэдэрснээс болж ярвайн доош бөхийн гараа атган цээжээ цохиод нүдэндээ нулимс цийлгэнүүлэн "Юүи амьсгал Юүи тайван амьсгал" хэмээн шүдээ зуун өөрийгөө тайвшруулах гэж хичээнэ.

Өөрийнхөө төсөөлдөг байсан гэрэлт ирээдүйг бодож юу юугүй унах гээд байгаа өөрийгөө барив. Бусад гүнж нар шиг ханхүүтэй гэрлэхгүй гэдгээ мэддэг байсан ч арай ч аймшигт далайн дээрэмчинтэй амьдралаа холбоод дуусна гэж санасангүй. Бага багаар тайвширч байгаагаа мэдрэх бөгөөд алгаараа цээжээ илээд гүнзгий амьсгаа авч хүчил төрөгчөө нөхөж авлаа.

Pirate KingWhere stories live. Discover now