🏴‍☠️ 𝕾𝖊𝖎𝖘 🏴‍☠️

1.3K 151 43
                                    

Эхнэрээ орхиод өөрийн жижиг ажлын өрөөндөө хүрч ирсэн Хвасон урдаа газрын зураг тавин нэг бүрчлэн нэгжиж суув. Түүнийг дараагийн алхмаа төлөвлөн гүн бодолд дарагдаж байхад өрөөний хаалга онгойн аягатай цай барьсан Ёсан орж ирэв. Бяцхан тогооч нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар бэлдэж ирсэн аягатай цайгаа ахмаддаа бариад "Дараагийн аялал хаашаа явахаар байна?"

"Доби руу явна даа" гэх хариултыг сонссон тогооч толгой дохиод нэг зүйлийг санасан мэт ахмад руугаа хараад "Гүнжийг яах юм бэ? Хамт авч явах уу?" гэж асуухад түүний царай үнэхээр төөрсөн мэт харагдаж байлаа. Өмнө нь хэзээ ч иймэрхүү асуудал тулгарч байгаагүй учир аргагүй биз дээ. Тэдний хөлөгт эмэгтэй хүн нэмэгдээд зогсохгүй тэр нь ахмадынх нь эхнэр болохоор бүх зүйл шинэлэг санагдана.

Ёсаны асуултыг сонссон Хвасон өөрийн эхнэрээ санаад тэрээр санаа алдаж нүдээ нухлан "Ийм тэнэг санааг бодож олсон Үёоныг би алмаар байна" ийнхүү үнэхээр чин сэтгэлээсээ Үёон алах хүсэлтэй дуугарав. Түүний байдлыг харж байсан тогооч хөхрөн "Бид бүгд Үёоны зөв гэж бодож байгаа" хэмээхэд Хвасон түүн рүү үхлийн харцаар харахад Ёсан "Ийм болохоор танд гүнж хэрэгтэй- биш ээ эхнэр хэрэгтэй. Тинигээс авах ёстой юмаа авчихсан гүнж ч биднийх болсон тийшээ буцаж очихгүйгээс хойш бидэнд л ашигтай"

"Гүнжийг хамт авч явсан нь дээр байх түүнийг ганцааранг нь энд үлдээх аюултай биз" гэж сануулахад Хвасон хариу юм хэлсэнгүй түүний чимээгүй байдлыг зөвшөөрч байна гэж хүлээж авсан Ёсан "Дахиад аян зам гартал та хоёр сайхан дотносоод ав харин бид хэд газартайгаа нөхөрлөөд авъя" гэсээр гэртээ буцаж ирсэнд сэтгэл хангалуун дурдав.

Ахмадынх нь анхаарал өөр газар байгааг анзаарсан тогооч "Эмэгтэй хүмүүсийг үзэн яддаг гэлээ гээд гүнжийг шууд үзэн ядах нь тэнэг биш гэж үү?" ийн асуухад Хвасон түүнээс хариулт эрсэн харцаар ширтэх агаад Ёсан мөрөө хавчаад "Над шиг алуурчинд ч дахин боломж олгосон байж гүнжид боломж олгохгүй байх нь сонин биш гэж үү" гэж муухан инээмсэглэсээр өрөөг орхин гарлаа.

Хэдий өрөөнд үлдээд яах талаар зааж зөвлөж болох ч Ёсан ахмадыгаа ятгах хэрэг байхгүй гэдгийг мэдэх бөгөөд тэрээр зүгээр сануулга болсон цөөн үгс хэлээд орхих нь зүүтэй гэж үзсэн байв. Хөлгийн багийн гишүүдээс Хвасоныг хамгийн сайн мэдэх нь Ёсан шүү дээ тэд Эрдэнэсийг өөрийн болгож авахаас өмнө нэгнээ мэддэг байсан юм.

Харин энэ үед Юүнуг хайж явсан гүнж эцэст нь Юүнуг олох бөгөөд түүний санаа амарч нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулсаар ойртон "Юүну?" хэмээн болгоомжтой дуудахад ном уншиж байсан Юүну дуу гарсан зүг рүү мишээсээр харлаа. "Гүнжид яаж туслах уу?" хэмээн ихэд эелдгээр асуух нь түүнийг далайн дээрэмчин гэж хэлэхээргүй сонсогдох аж. Хэрвээ гүнж түүнтэй өөр нөхцөл байдалд таарсан бол түүнийг их эелдэг боловсон залуу гэж бодохоор байв.

Pirate KingWhere stories live. Discover now