Хөөрхөн байгаа болохоор унтахаас нь өмнө нэг хэсэг бэлэглэе 🙆🏻♀️🖤
Гүнж эргэн бодит ертөнцөд ирээд Хвасоныг хамт шөнийг өнгөрүүлсэн эмэгтэйчүүдээ яадаг байсныг санан "Хэрвээ би зөвшөөрвөл энэ бүхний дараа чи намайг алах уу? Харин зөвшөөрөхгүй бол бас намайг алах уу?" ийнхүү өөрийн алдарт тайван хоолойгоор асуухад Хвасон гүнжийг өхөөрдөхийн хажуугаар давхар шоолж тас тас инээж эхэллээ. Тэрээр малийсаар нүүрээ эхнэрийнхээ хүзүүнд нааж уруулаа зүгээр байлгахгүй гүнжийн ил гарсан мөрөн дээр үнсэж шимээд "Зөвшөөрвөл яагаад ална гэж?"
Гүнж ямар ч айсан шинжгүй тайван хэвээр "Залуус чамайг шөнийг хамт өнгөрөөсөн бүсгүйгээ шууд алдаг гэсэн" хэмээн хариулахад Хвасон дахиад инээд алдаад "Тэгээд чи өөрийгөө тэдэн шиг ганц шөнийн эмэгтэй гэж бодоод байгаа юм уу?" ийн зөрүүлэн асуухад Юүи гийн харц ширүүсэж тэрээр энэ талаар нухацтай бодож эхэлж байгаа харагдана.
Ойлгомжтой юман дээр ингэж нухацтай бодож эргэлзэж байгаа нь Хвасонд таалагдахгүй байх бөгөөд тэрээр эхнэрийнхээ мөрийг зөөлхөн хазаад "Тэнэгхэн минь дээ тэд бол өөрсдөө над дээр унаад ирдэг зам зуурын ямар ч үнэ цэнэгүй улс--- Харин чи бол миний эхнэр гэж хэлсэн биз дээ?" хэмээн үгээ цэгнэн аль болох өөрийгөө зөвөөр ойлгуулах гэж хичээв.
"Зүгээр эхнэр гэх нэрийг зүүх биш эхнэр хүн ямар байх болохыг харуулж өөрийн байр сууриа өөрийн хөдөлмөр мөн сэтгэлээр босож тавьсан шүү дээ" гэж хөлгийн ахмад дахин өөрийн сэтгэлээ илчлэх үгс урсгав. Аливаа харилцаанд бие биедээ хүрэх зам байдаг агаад зарим хойно хоцорч зарим нь түрүүлж алхдаг. Харин тэд яг энэ мөчид өөрсдийгөө энэ зам дээр мөр зэрэгцэн зогсож энэ харилцааг хаашаа авч явахыг хүсэж байгаа нь тодорхой болох аж. Гүнжийн сэтгэл амарч илүү ойр байх сонголтыг хийв.
Гэнэт бие дээр нь цэв хүйтэн ус асгаж нойрноосоо сэрсэн аятай хөлгийн ахмад ухаан орж эхнэрийнхээ нүд рүү харан "Бялзуухай минь" гэж зөөлхөн шивнэн дуудахад гүнж тэсэлгүй инээгээд "Юун бялзуухай вэ" хэмээн ярвайсаар хариулахад Хвасон ч бас инээсээр "Эмэгтэйчүүдийг хайртаараа иймэрхүү нэрээр дуудуулах дуртай гэж бодсон" гэж хайр дурлалын ямар ч туршлагагүй болохоо зарлахад гүнж зогтусав.
Хайртаараа гэх үг түүний толгойд цуурайтаж Хвасон өөрийгөө түүний хайр гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө гэх бодол толгойд нь эргэлдэж байлаа. Эхнэр нь ямар ч хариу хэлэхгүй байгааг анзаараад түүний харцнаас айдас жихүүдэс үзэн ядалт хайж эхэллээ. "Хэрвээ хүсэхгүй байвал хэлээрэй" хэмээн товчхон түүнд сануулж ийм мөчид эхнэрээ айлгаж түүнийг ямар нэгэн байдлаар гэмтээхийг хүсэхгүй байх аж.
YOU ARE READING
Pirate King
Fantasy[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...