🏴‍☠️ 𝕭𝖊𝖌𝖎𝖓𝖓𝖎𝖓𝖌 𝖔𝖋 𝖙𝖍𝖊 𝕰𝖓𝖉 🏴‍☠️

2.5K 203 55
                                    

Гүнжийн далайн дээрэмчидтэй эхлүүлсэн эхний аялал үүгээр өндөрлөж тэд өөрийн гэр болох Аурора руу буцахаар болж нэн даруй Аурора руу залав. Аурораг нүдээрээ хараагүй хөлгийн хоёр шинэ гишүүнд ихэд сонирхолтой санагдах аж. Тэд ч бас гүнж адил эдгээр далайн дээрэмчдийг далайд дээрээ л хөвж хөлөг дээрээ амьдардаг гэж бодсон билээ. Гэрээсээ нэлээд холдсон далайн дээрэмчид гэртээ хүрэх гэж сар шахав болов.

Өөрсдийн нууц замаар явсаар Аурора нүдэнд харагдах эхлэх үед гүнж гүнзгий амьсгаа аваад далайн чийглэг үнэрийг үнэртэн, цэвэр агаар амьсгалсаар хуурай газар ирж байгаа даа баяртай байлаа. Хэдий хөлөг дээр явах түүнд асуудалгүй байсан ч дахиад урт аялалд гарахаас өмнө хэсэг хуурай газар дээр аж төрөхийг хүснэ. Магадгүй хэдэн жилийн дараа тэрээр нөхөр шигээ далайд хэдэн сараар тасралтгүй гарч чаддаг болох байх.

Хөлөг зогсох бөгөөд удалгүй хөлгийн гишүүд хөлгөөсөө бууж харин тэдний туслах зарц нар авсан ачаануудаа зөөж буулгаж эхэллээ. Юүну газар гармагц гараа дэлгээд "Эцэст нь гэртээ ирлээ" хэмээн малийсаар орилон далайн эргээр нэг гүйж эхлэхэд Үёон Сан хоёр бие бие рүүгээ нууц хэлээр ярьж байгаа аятай харав. Удалгүй тэд ч бас Юүнугийн үйлдлийг даган тэр хавиар орилолдон гүйж эхлэх нь тэр.

Тэдний шуугианыг харсан хөлгийн ахмад ядарсан байдалтай санаа алдах бол түүний хажууд явах эхнэр нь залуусыг өхөөрдөн инээд алдах аж. Эцэст нь тэрээр гэр гэх зүйлийг жинхэнэ утгаар нь мэдэрч гэр бүл гэх зүйлийн утга учрыг бие болон сэтгэлээрээ ойлгов. Юүи ч бас залуус шиг ингээд эрх чөлөөтэй гүймээр байвч биеийн онцлогоосоо болоод гүйж чадахгүйг санаад сэтгэлээр унан уруу царайлна.

Эхнэрийнх нь царайг хувирч байгааг анзаарсан хөлгийн ахмадын санаа нь тавгүйтэж эхнэр нь ийшээ буцаж ирсэндээ харамсаж эхэлж байна уу хэмээн айж эхлэн "Сэтгэлийг чинь юу тавгүйтүүлнэ вэ?" ийн асуухад гүнжийн хошуу өөрийн эрхгүй унжиж тэр хавиар нэгнээ хөөн гүйх залуус руу заагаад "Би ч бас тэд нар шиг гүймээр байна" гэж үнэнээ хэлэхэд үед түүний нөхөр ямар ч хариу хэлсэнгүй.

Гэнэт түүний хөл газарт хүрэхээ болих агаад гүнж орилсоор "Хва юу хийгээд байгаа юм бэ?" хэмээн унахгүй тулд нөхрийнхөө хүзүүнээс тас зуурч эхэллээ. Хэрвээ эхнэр нь өөрийн хөлөөрөө хүссэнээрээ гүйж чадахгүй бол өөрөө түүний хоёр хөл нь болъё гэж бодсон хөлгийн ахмад эхнэрээ үүрээд залуусын араас гүйж эхэлсэн нь энэ байлаа. Хөлгийн ахмадын үйлдэлд Минги гийн ам ангайж харин Хунжүн бүлтрэх шахам хоцрох бол Ёсан Жуну хоёр сэтгэл хангалуун инээмсэглэн тэдний араас тайвнаар алхана.

Pirate KingWhere stories live. Discover now