🏴‍☠️ 𝖁𝖊𝖎𝖓𝖙𝖎𝖚𝖓𝖔 🏴‍☠️

1.4K 150 60
                                    

Унтахаасаа өмнө нэг хэсэг оруулахаар шийдэв 🤓 Дахиад жоохон урт хэсэг болчихлоо шүү 🌚 Сэрээд уншаарай сарны зүрхнүүд минь 🙆🏻‍♀️🖤

Хаан эцэг хатан эх минь гүнж нартай болсны дараа хүүтэй болохыг тэсэн ядан хүлээж байсан ч тэдний урмыг хугалсан мэт би төрсөн юм. Тэдний хувьд төрсөн цагаасаа хүсээгүй хүүхэд болохоос гадна удалгүй миний бие муудаж, таван настай байхад минь эмч намайг зүрхний өвчтэй гэж оношилсон. Биеийн байдлаасаа болж эгч дүү нар шигээ дураараа гүйж чадахгүй олон үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон.

Зүрхэнд ачаалал өгсөн зүйлс хийж болохгүй дээрээс нь уурлаж хилэгнэх нь хүртэл миний амь насанд аюултай болохыг мэдсэн. Тиймээс би сэтгэл санаагаа эртнээс хянаж сурахаас өөр аргагүй болж, ямар ч үед тайван байхыг хичээдэг болсон юм. Эцэст нь дадал болгож би үнэхээр тайван амгалан хүн болж өссөн гэхдээ айж тэвдсэн үед хэцүү байдаг ч өөрийгөө яаж ийж байгаад тайвшруулж сурсан даа.

Бага байхаасаа өрөөндөө үлдэж ихэнх цагийг ном судар уншиж өнгөрүүлсэн тийм дээ ч арчигдсан өвөг дээдсийн хэлийг хүртэл мэддэг юм. Хааяа гараараа юм оёж ер нь бол миний хүүхэд нас их уйтгартай байсан. Бие муутай байсан болохоор миний нэр хүнд ч муудаж, өсвөр насанд хүрэхэд гологдсон гүнж гэх хочтой болсон байдаг.

Арван зургаан нас хүрээд Тинид болсон үйл ажиллагаанд оролцож байгаад Доби гийн ханхүү Хёнжэтэй таарч бид богино хугацаанд их дотноссон юм. Биднийг гэрлүүлэхээр болж би Доби орж яваад Жунутай танилцсан юм мөн тэрээр амийг нь аварсанд талархаж надад өөрийн гараар хийж зардаг бугуйвчаасаа өгсөн. Бугуйвчны талаар ярихад гүнжийн нүүр гэрэлтэж тэрээр бугуйвчаа нөхөртөө үзүүлээд "Би амьдралдаа анх удаа ийм үнэтэй нандин бэлэг авсан болохоор одоо болтол хайрлаж нандигнадаг"

Эхнэрийнхээ амьдралыг сонсоод шууд л яагаад Жуну түүний хувьд тийм чухал орон зайг эзэлж энэ хачин бугуйвч түүний хувьд үнэтэй болохыг ойлгов. Хөлгийн ахмад уураа барьж Жунуд ямар нэгэн аюул учруулсан зүйл хийгээгүй дээ баярлаж эхэлж байлаа.

Хэдий богино хугацаанд хамт байсан ч түүний амьдралдаа мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмжүүдийг өгсөн хүн болохыг ойлгож, эхнэр нь Жуну гэх жаалыг үнэхээр өөрийн төрсөн дүү шигээ санадаг болохыг мэдрэв. Мөн яагаад гэртээ буцаж очихын оронд өөртэй нь хамт үлдэхээр болсныг ч бас бүрэн утгаар нь ойлгож эхэллээ. Түүний бодлыг таслан гүнж яриагаа үргэлжлүүлнэ.

Pirate KingWhere stories live. Discover now