🏴‍☠️ 𝕮𝖚𝖆𝖙𝖗𝖔 🏴‍☠️

1.2K 152 56
                                    

Тэд энэ хугацаанд бараг Юүитэй таараагүй дээр бүгд түүнийг гүнж гэж нэрлэж ирснээс биш нэрээр нь дуудсан удаа байхгүй билээ. Мөн Юүи ч тэдэнд өөрийгөө албан ёсоор танилцаагүй учир нэрийг нь мэдэхгүй байх нь аргагүй биз дээ.

Юүну гийн гэмгүй харцыг харсан гүнж өөрийгөө инээх ёстой эсвэл уйлах ёстой үгүйгээ мэдсэнгүй. Тэрээр аяархан "Юүи" гэж шивнэхэд Юүну эргээд эгц зогсоод "Гүнж Юүиг өөрийн гэргий болгож авах уу?" түүнийг ингэж асуух үед гүнж нүднийхээ булангаар Хвасоныг ажиглах бол Хвасон духаа үрсээр "Ядаж ургамлын ном биш өөр ном барьж болсонгүй юу?" гэж тэрээр зэмлэнгүй хариулав.

Юүну хуримын хосын өөдөөс ярзайн "Хэхэ надад өөр ном байхгүй шүү дээ ахмадаа" хэмээн үнэнээ өчихөд гүнж түүнийг өхөөрдөн өөрийн эрхгүй хальт инээчихлээ, тэрээр наашаа ачигдсанаас хойш анх удаа инээж байгаа нь энэ юм.

Гүнж эдгээр далайн дээрэмчдийг Тинид хийдэг шиг нижгэр том хурим хийхгүй болохыг мэдэж байсан болохоор анхнаасаа их юм хүлээгүй аж. Яг одоо өөрийнх нь өмнө болж байгаа жижигхэн бөгөөд онцгой содон хуримын ёслолд сэтгэл хангалуун байгаагаа үл нууна. Ядаж л албан ёсны хуримын ёслол хийж байна шүү дээ хэмээн өөрийнхөө сэтгэлийг аргадав.

"Ахмадаа гол асуудалдаа оръё" хэмээн Юүну дахин бүгдийнх нь анхаарлыг өөр дээрээ татаад "За манай хөлгийн ахмад тэнгисийн хаан Хвасон та, гүнж Юүиг гэргийгээ болгож авах уу?" гэж догдлонгуй асуухад Хвасон цэхэлзсээр "Надад сонголт байгаа билүү?" гэхэд Юүну үүнийг зөвшөөрч байгаа мэт хүлээж авч мишээсээр "За одоо намайг дагаад хэлээрэй, Хвасон би эхнэр Юүитэй хамт хамаг алт мөнгөө хуваалцаж үхэл хагацлыг хамт туулах болно гэдгээ андгайлж байна"

Түүний үгийг сонсоод Юүи өөрийн эрхгүй нэг хөмсгөө өргөн хэлэх үггүй болохын хажуугаар хөмхийгөө зууж байх агаад дотроо ямар гээгчийн гэрлэлтийн тангараг гэхээрээ ийм байдаг байна аа? Гэх бодлыг тээх бөгөөд далайн дээрэмчдийн тангараг ийм байдаг юм болов уу гэж бодох ч Юүнуг газар дээрээ энэ бүхнийг зохиож байгаа гэсэн таамаг төрнө.

Хвасоныг юу ч хэлэхгүй байсан чинь Юүну номоо илүү чанга атгаад "Алив л дээ ахмадаа энэ миний зохион байгуулж байгаа анхны хурим би үүнийг мартагдашгүй гоё байлгамаар байна" ийнхүү догдолсон царай тодруулсаар сандарсан хоолойгоор өгүүлэв. Түүний биеэ авч явах байдлыг хараад гүнжийн өрөвч зан нь дотроос нь зулгааж Юүну гийн хөдөлмөрийг хүндлэхгүй байж чадсангүй.

Pirate KingWhere stories live. Discover now