Хвасон Бомгю руу ойртож очоод дүүгийнхээ толгойг илэхэд Бомгю нулимс дуслуулан "Би үнэхээр юу ч мэдээгүй уучлаарай ахаа намайг уучлаарай" хэмээн уйлан гуйхад Хвасоны царай зөөлөрч "Чиний буруу биш болохоор өөрийгөө битгий буруутгаарай" гээд мөрөн дээр гараа тавиад "Чамайг хамгийн сайн хаан болно гэдэгт итгэж байгаа болохоор ар иргэдийнхээ төлөө хичээдэг юм шүү" хэмээн яг л ах хүн шиг дүүдээ захилаа. Бомгю буюу Моагийн ханхүү Хвасоны гараас атгаад "Та үнэхээр буцаж ирэхгүй юм уу?" ийн цөхөрсөн байдалтай асуулаа.
Хвасон хүчээр инээмсэглээд "Ах нь одоо эхнэр хүүхэдтэй болсон өөрийн замаар аль хэдийн яваад эхэлчихсэн" хэмээн амьдралаа давслан ярьж дахиж хэзээ ч буцаж ирэхгүй болохоо илтгэв. Бомгю санаа алдаад ахыгаа буцаж ир гэж ятгах эрхгүй гэдгээ мэдэн "Ойлголоо" гээд Юүи руу хараад "Ахыг минь сайн хайрлаж хандаарай. Энэ хүн хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүртэх ёстой хүн шүү" ийн хэлэхэд түүний харц шаал өөр хүн шиг болж яг л гүнжийг ахыг нь сайн хайрлахгүй бол газрын гаваас ч хамаагүй олоод ална шүү гэж байгаа мэт.
"Санаа зовох хэрэггүй дээ Бомгю ханхүү" хэмээх гүнжийн үгсийн сонссон ханхүүгийн санаа амарч тэрээр гүнжийн тэвэрсэн номыг хараад "Наадахыг чинь хадам дүүгийн хувиар хуримын бэлэг болгож өгье" хэмээхэд гүнж шууд талархав. Нүдээ унагасан байсан номыг нь дүү нь эхнэрт нь бэлэг болгож өгч хүссэн юмаа авсан эхнэрийнхээ жаргалтай царайг харах хөлгийн ахмад Моа ирэх нь тийм буруу зүйл биш байсан бололтой гэж бодно.
Бомгю ахынхаа гарыг тавиад "Та эндээс бушуухан шиг явсан дээр байх шүү" ийн ахдаа сүүлийн удаа ч болтугай тус хүргэхээр тэдний дагуулж яваад зөвхөн хааны удмын гишүүд орж ирдэг нууц хаалгаар тэдний гаргалаа. "Би өнөөдөр энд таныг хараагүй болохоор санаа амар яв даа. Таныг сайн байгааг харах таатай байна" хэмээн Бомгю чин сэтгэлээсээ өгүүлэн сүүлийн удаа ахыгаа чанга тэвэрч аваад "Та бол энэ хорвоогийн хамгийн шилдэг ах шүү"
YOU ARE READING
Pirate King
Fantasy[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...