🏴‍☠️ 𝕮𝖎𝖓𝖈𝖔 🏴‍☠️

1.4K 162 49
                                    


Сурсан зангаараа өглөө эрт сэрж нүдээ нээгээд түүний өөдөөс харан хэвтэх залуу гийн царайг олж харах үед гүнж шууд цочин яг орилохын даваан дээр амжиж амаа дарлаа. Нээрээ би чинь түүнтэй гэрлэчихсэн шүү дээ одооноос ингэж хамт унтах болно хэмээн Юүи өөртөө сануулсаар орноос аяархан босов.

Өмсөх хувцас хайн Хвасоны хувцасны шүүгээг уудлаад хамгийн жижиг хэмжээтэй цамцыг олж авч өмсөөд өрөөнөөс гэтсээр гарах нь тэр. Тэрээр юу ч хийхгүй дэмий сууж чаддаггүй нэгэн учир өөрийгөө зугаацуулах ажил хайх санаатай тэр хавиар сониучхан тэнүүчилж явж эхэллээ.

Түүний олж мэдсэнээр Хвасоны хамгийн ойрын таван залуу түүнтэй хамт энэ байшинд амьдардаг юм байна лээ. Өчигдөр хөлгөөс бууж ирэхэд түүнийг ийм байшин угтаж авсанд ихэд гайхширсан юм учир нь тэрээр тэднийг арал дээр ийм хөгжил сайтай оршин суудаг гэж санаагүй юм.

Харин бусад туслах болон боол зарц гэж нэрлэгдэх хэдэн хүмүүс тусдаа жижигхэн урц шиг юманд амьдардаг гэсэн. Сониучхан гүнж хонгилоор тэнүүчилж явсаар эцэст нь гал тогооны өрөөнд хүрч ирэх бөгөөд дотор нь түүний сайн мэдэхгүй нэгэн далай дээрэмчин хоол хийж байв.

Гүнж дотогшоо орох үгүйдээ эргэлзэн зогсож байхад царайндаа багтмааргүй баргил гүн хоолой "Хийх юмгүй гиюүрч зогсож байхынхаа оронд ирж надад туслаач" ийн санал болгож буй мэт өгүүлэхэд Юүи зориг шулуудан гал тогоонд орж түүний хажууд очиж зогслоо. Хуруугаа оролдон зогсох гүнжийг харсан тогооч "Бодвол эрх танхил гүнж хоол хийж мэдэхгүй л байх даа?"

"Мундаг биш ч хүн идэж болохоор юм хийж бол чадна аа" ийн гүнж үнэнээ хэлэхэд тогоочийн царайнд бага гайхсан дүр төрх тодрон "Чихэнд чийртэй юу ч хийж чадахгүй уйланхай гүнж биш л юм байна" хэмээн сайшаагаад ч байгаа юм шиг ёжлоод ч байгаа юм шиг үл мэдэгдэх аястай хариулав. Юүи цаг алдалгүй өөрийн чадах бүхнээ хийж тогоочид бүгдэд нь өглөөний цай бэлдэхэд тусалж эхэллээ.

"Чамайг хэн гэдэг юм?" хэмээн гүнж өөрийн гүн хар нүдээрээ далай дээрэмчин гэхээсээ илүүтэйгээр ханхүү гэж андуурагдахаар царайлаг залуу руу ширтэн асуухад тэр "Ёсан" гэж хариулах үед гүнжийн уруул о хэлбэртэй болж "Царай шигээ үзэсгэлэнтэй нэртэй юм аа" хэмээн амандаа бувтнахыг сонссон Ёсан инээд алдсаар "Гүнж таныг надад сээтэн хаяж байгааг ахмад мэдвэл бид хоёул хоёулаа толгойгүй болох байх шүү"

Түүнийг даажигнан хэлж байгааг мэдээгүй гүнж балмагдаж сандарсаар "Би сээтэн хаяагүй" гэх түүний айдас дүүрэн царайг харсан Ёсаны бах нь харсан мэт ёжилсоор "Мэдэж байна даа тоглосон юм" гүнжийн санаа амран гүнзгий амьсгаа аваад "Чи хөлгийн тогооч юм уу?" хэмээн асуухад Ёсан уруулаа жимийн "Хоол хийдэг нь би болохоор тогооч гэж хэлж болох л юм"

Pirate KingWhere stories live. Discover now