Өнөөдөр ваттпад үнэхээр миний уурыг барж байна аа 😌✌🏻
Мөнөөх залуугийн дохиогоор Хвасон болон Үёон түрүүлж хөлөг дээрээ гарч араас нь мөнөөх залуу гүнжийн хоолойнд хутга тулгасан чигээр гарлаа. "Хурдан эндээс хөдлө" гэж тушаах агаад далайн дээрэмчдээр дүүрэн хөлөг дээр гараад өөрийгөө амьд үлдээж чадах үгүйдээ эргэлзэх ч хуурай газар үлдвэл лавтай толгойгүй болно. Өөрт гарч ирсэн ганц боломжоо ашиглан гүнжийг барьцаалан байж ийнхүү хөлөг дээр гарч хар дарсан зүүд болсон газраас холдож эхлэв.
Барьцаанд байгаа гэхэд гүнж дэндүү тайван байх бөгөөд тэрээр намуухан хоолойгоор "Бүгд зэвсгээ буулга" гэж сануулах бол гишүүд Хвасон руу зөвшөөрөл эрсэн харцаар харлаа. Эхнэрээ уурласан байгаа дээр нь улам уурыг нь хүргээд дэмий гэж бодон харцаараа түүний хэлснээр хий гэсэн дохио өгөв. Эхнэрийнхээ харцнаас харвал түүнд итгэх хэрэгтэй мэт харагдаж байдлыг хэрхэн шийдэхээ үл мэдэн зогсож байхад гүнж "Хва, зүгээр түүнийг хамт аваад явъя" хэмээн гуйх нь тэр.
Яагаад өөрт нь аюул учруулсан хүний талд зогсож хамт авч явахыг хүссэнд Хвасон болон түүний хамт олноос гадна мөнөөх залуу хүртэл гайхаж орхив. Гүнж гараараа дохиод "Алив та нар явж өөрсдийн ажлаа хий" би өөрөө энэ бүхнийг зохицуулж чадна гэх аястай хэллээ. Заримдаа эхнэрийнхээ дэндүү амгалан тайван бөгөөд бусдыг ойлгох гэж хичээдэг занг үзэн ядах юм хэмээн Хвасон бодсоор бууж өглөө.
Хариу дайрахгүй болсныг мэдсэн залуу хутгаа доош буулгах үед Юүи түүн рүү эргэж хараад түүнийг нэг бүрчлэн ажиж эхлэв. Гэнэт мөнөөх залуу гийн нүд нь орой дээрээ гарах нь уу гэлтэй томорч тэрээр баярлаж догдолсон хоолойгоор "Гүнжтээн" хэмээн орилон шууд барьж байсан хутгаа газар унагаав. Түүнээс ийм хариу үйлдэл хүлээгээгүй байсан хөлгийн гишүүд ангайсаар Үёон ахмадаа нудраад "Танай эхнэр дэндүү алдартай юм аа" гэх нь тэр.
Гүнжийн царай бодолд дарагдсан мэт хувирч тэрээр хэсэг хугацааны дараа "Жуну?" хэмээн аяархан түүний нэрийг дуудлаа. Жуну гэх залуу мишээсээр түүний буйл нь ил гарч "Тийм ээ гүнж минь, би Жуну байна" гэсээр догдлонгуй хариулах агаад тэрээр энэ яваа насандаа дахиж гүнжтэй таарна гэж бодоогүй билээ. Энэ бүхэн яг л хамгийн сайхан зүүд шиг санагдаж түүний баярлах царайг харсан гүнж инээд алдсаар эргэлзэх зүйлгүй Жуну тэврээд авлаа.
"Миний бяцхан Жуну мөн байна" хэмээн жоохон хүүхэд тэвэрч байгаа мэт Жуну гийн толгойг илсээр зогсоно. Хвасоны тэвчээр алдагдаж яг эхнэрээ Жуну гэх этгээдээс салгах гэж байхад Жуну гүнжээс өөрөө холдоод "Та яагаад энд байгаа юм бэ?" хэмээн өөрийн хамгийн ихээр хүндэлж дээдэлдэг гүнж нь далайн дээрэмчидтэй хамт байгаад гайхан асуулаа.
YOU ARE READING
Pirate King
Fantasia[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...