🏴‍☠️ 𝕯𝖔𝖈𝖊 🏴‍☠️

1.4K 151 35
                                    


Хвасонтой өрнүүлсэн ярианаас хойш гүнжийн толгойд өчнөөн бодол эргэлдэж цаашид нөхөртөө хэрхэн хандах талаар эргэлзсээр. Тэрээр өөрийгөө ямар ч зүрх сэтгэлгүй нэгэн бус харин хамт олондоо анхаарал хандуулж тэдний хүсэл зорилгыг хүндэлдэг болохоо харуулсан. Үёон Ёсан хоёрын санааг амраах тулд хүсээгүй байж хурим хүртэл хийснийг авч хэлэлцэхэд тэрээр хөлгийн гишүүдээ гэх хайраа өөрийн арга байрлалаар харуулдаг болох нь мэдэгдэв.

Түүнийг мангас мэт зугтаж байхын оронд зүгээр нүүр тулаад энгийн хүн мэт харьцаж эхлэх талаар гүнж бодолцов. Амиа хичээсэн зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог нэгэн биш болоод л бусад нь түүнийг ингэтлээ хайрлаж хүндэлж байгаа шүү дээ хэмээн гүнж бодно. Тэрээр өөр өөртэйгөө хэлэлцсэний эцэст одооноос нөхөртэйгөө илүү эвтэйхэн бөгөөд найрсгаар харьцаж нөхөртөө илүү анхаарал хандуулахаар шийдэв.

Зүгээр хоосон бодол байлгахгүй нь тулд гүнж шууд үүнийгээ хэрэгжүүлэхээр хамгийн энгийн алхмаас эхлүүлэхээр шийдэж Ёсанаар цайг нь яаж чанахыг нь заалгуулж авсан билээ. Тэрээр өдөр бүр өөрөө нөхөртөө цайг нь чанаж өгч өрөөнд хүргэж өгдөг болохоос гадна өрөөнөөс нь шууд гарахын түүс болохын оронд эргэн тойрноо ажиглаж эхэлсэн юм. Сонирхолтой нь хөлгийн ахмадын номын өрөөнд Юүну гийнх шиг дан анагаах ургамлын ном бус төрөл бүрийн уран зохиол бас газар зүйн номууд байх аж.

Номууд руу нь нүдээ унаган зогсох эхнэрээ анзаарсан далайн дээрэмчин "Сонирхол татсан ном байвал аваад унш" ийн нэгэн хэвийн хоолойгоор айлдах нь түүнийг эхнэртээ хүн шиг хандах гэж хичээж байгаа нь харагдаж байв. Асуугаагүй байхад бодлыг нь уншсан мэт зөвшөөрөл өгсөнд гүнж ихэд баярлаж инээмсэглэлээ үл нуун хэдэн ном түүж аваад "Баярлалаа би цэвэрхэн уншаад буцааж тавина аа" гэж талархав.

Хвасон өөрийн эхнэрээ гүнж учраас ийм өөртэй нь боловсон харьцдаг аль эсвэл өөрөөс нь айсандаа соёлтой хандаж байгаа юм уу? Хэмээн бодох ч гүнжийн чин сэтгэлээсээ баярлан гялалзах харцыг хараад энэ бодлоо худлаа болохыг мэдрэв. Тэрээр үнэхээр чин сэтгэлээсээ ханддаг нэгэн бололтой гэх дүгнэлтэд хүрч гүнжийн энэ зан чанарыг үнэлж эхлэв. "Хэд хоногоос далайд гарна хэдэн сарын дараа буцаж ирж ч магадгүй тиймээс наад хэдийгээ хөлөг рүү аваад явахгүй юу" гэж далайд явж дасаагүй эхнэрээ уйдах вий гэж бодов.

Өөрийг нь далайд гарахдаа авч явна гэж бодоогүй гүнж догдлон давхар сандарч байлаа тэрээр эдгээр далайн дээрэмчдийг далайд гараад яг юу хийдэг болохыг нүдээрээ харж байгаагүй шүү дээ. Хэдий хамт амьдраад хоорондоо дасаж зохицсон ч тэднийг бусдыг хороож хулгай дээрэм хийхийг харах гэрч болохыг хүсэхгүй байлаа. Ганцаараа арал дээр үлдье гэхэд тэрээр удаан хугацаагаар ганцаараа амиа болгож чадахгүй гэдгээ сайн мэдэх аж.

Pirate KingWhere stories live. Discover now