Өдөр завгүй байх болохоор дараагийн хэсгийг унтахаасаа өмнө оруулчихъя 🙆🏻♀️🖤
Хэдий эхнэр нь болсон бүх явдлыг уучилж тэд сайндсан ч Жуну гэх жаалтай дэндүү ойр дотно байгаа нь Хвасонд огтхон ч таалагдсангүй. Өөрөөс нь болж ингэж инээж баярладаггүй атлаа Жунуг яагаа ч үгүй байхад аз жаргалтай нь аргагүй инээмсэглэж үргэлж түүнийг магтаж байгаа нь шударга бус санагдана. Тэгээд ч болоогүй үргэлж Жуну гийн толгойг илж эсвэл түүний хацраас чимхэж өхөөрдөх нь атаархах сэтгэлийг төрүүлэх аж. Өөрийгөө Жуну шиг хөөрхөн хайр татам биш гэдгээ мэдэх ч арай ингэж үл тоогдохоор муухай биш дээ хэмээн бодно.
Ахмадын эхнэр өөрийн гурван шавь нартаа хичээл заахаар явахыг харсан хөлгийн тогооч бушуухан шиг ахмад дээрээ очоод санаа зовсон байдалтай "Үнэхээр тийшээ буцаж очих хэрэг үү?" хэмээн лавлахад түүний дотор айдас төрж байлаа. Хэрвээ тэр сонголт хийж болох байсан бол дахиж хэзээ ч тэр газар луу буцаж очихгүй байхыг сонгоно. Ёсаныг юу яриад байгааг шууд ойлгосон хөлгийн ахмад "Энэ хүртэл явчхаад ганц хэсэг дутуу байхад бууж өгнө гэж үү?" гэх асуултыг сонсоод Ёсан бууж өгөв.
Энэ бүхний төлөө өчнөөн олон газар очиж амиа эрсдэлд оруулан байж цуглуулсан атлаа сүүлийн хэсгийг очиж авахгүй бууж өгнө гэдэг утгагүй шүү дээ. Хөлгийн тогооч хүндээр санаа алдаад "Тэгээд шууд Моа руу явах юм уу?" гэх хэн хэнийх нь сэтгэлд сэвтэй нэрийг дурдах нь тэр. Хвасон туслах руугаа хараад "Добигоос хангалттай хоол хүнс авч чадаагүй болохоор замд таарах хотоор дайрч өнгөрөх хэрэгтэй байна" гэхэд Ёсан өөрсдийгөө Моад очоод цаг алдалгүй хэрэгтэй юмаа аваад шууд буцахыг ойлгов.
Моад удах нь хэн хэндээ аюултай болохыг мэдэж байгаа учир ахмадтайгаа санаа нийлэн "Ойлголоо" гэхэд Хвасон түүний нүд рүү хараад "Чи Моад хөл тавих хэрэггүй дээ" хэмээн туслахынхаа айдсыг ойлгож түүнд сонголт өглөө. Ахмад нь ямар ч үед хөлгийн гишүүдээ боддогт Ёсан талархан түүний нүүрэнд инээмсэглэл тодорч өрөөнөөс гарах гэж байгаад ахмад руугаа эргэж хараад "Өнгөрсөн бүхнийг ардаа үлдээж мөн гүнжийг тавьж явуулалгүй хажуудаа авч үлдсэнд найзын хувиар бахархаж байгаа шүү" ийн найздаа сэтгэлээ хуваалцлаа.
"Талархах ёстой хүн нь би л байх" гэж Хвасон хариулахад Ёсан түүнд хэрэггүй гэж дохиод "Үгүй дээ талархах ёстой хүн нь би шүү дээ. Чиний ачаар би дахин амьдарч байгаа мэт амьдралыг жинхэнэ утгаар нь таашааж чадаж байна" гэх бөгөөд Хвасон хөнгөн инээгээд "Чиний туслалцаатайгаар л би өдий зэрэгтэй явж байгаа шүү дээ" ийнхүү хариулав. Ёсантай зам нийлж явах нь Хвасоны хийсэн хамгийн галзуу сонголт байсан хэдий ч түүний хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг байсан юм.
YOU ARE READING
Pirate King
Fantasy[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...