🏴‍☠️ 𝕯𝖎𝖊𝖟 🏴‍☠️

1.2K 143 44
                                    

Гэнэт гарахаар болоод санд мэнд л орууллаа



Сүүлийн хэд хоног хэл сураггүй гэнэт гарч алга болж байгаад буцаж ирэх эхнэрээ анзаарсан Хвасон бага зэрэг түүнийг сэжиглэж эхэлж байлаа. Тэрээр гэрээсээ гарч яваад эхнэртэйгээ таарах агаад өөрийг нь харсан гүнж шууд ардаа нэг зүйлийг нуух аж. Хвасон түүн рүү сэжиглэсэн харцаар харсаар юу нуугаад байгаагаа харуулахыг шаардав. Энэ талаар нөхөртөө хэлж болохгүй гэж бодсон гүнж эсэргүүцэхэд хөлгийн ахмад хүчээр түүний бугуйгаас татахад золгүй явдлаар гүнжийн нандигнаж хайрладаг бугуйвчийг тасалчхав.

Анх удаа гүнж Хвасон руу муухай харах бөгөөд доош унасан бугуйвчаа аваад "Өөдгүй амьтан" гэж амандаа бувтнан өөрийнхөө амийг үл хайхран тэндээс холдох нь тэр. Түүнийг гэнэт ингэж аашилсанд хөлгийн ахмад балмагдан түүний хойноос ууртай хоолойгоор "Ганц бугуйвчны төлөө ингэж аашилж зүрхэлнэ гэнэ ээ?" хэмээн сүрдүүлсэн аястай орилоход гүнж түүн рүү эргэж хараад "Нэг нүд нь хаалттай гээд ийм сохор байж болохгүй шүү дээ" ийн хорссон хоолойгоор хариулаад Юүну руу явлаа.




"Танай ахмад яагаад ийм бүдүүлэг юм бэ?" гэсээр гүнж бухимдан асуухад Юүну инээд алдсаар "Сайн таниад ирвэл манайхан их дажгүй хүмүүс байдаг шүү уурыг нь хүргэхгүй бол их давгүй улс. Манай ахмад ч бас сайн хүн шүү муухай ааштай дээрээс нь хэрхэн сэтгэлээ илэрхийлэхээ мэддэггүй болохоос биш" гэхэд Юүи гараараа түүнийг зогс гэсэн дохио өгөөд "Би танай ахмадтай хараахан эвээ олоход бэлэн биш байна шүү" хэмээн өөрийн айдсаа үл нуун өгүүлэв. Эхлээд Юүнутай дотносоод цаашлаад бусадтайгаа дотносож байгаа ч Хвасонтой ямар нэгэн харилцаа эхлүүлэх тал дээр эргэлзэж байв.

"Алив л дээ манай ахмад таныг халамжлаад эхэлсэн байхад" ийн Юүну түүнийг ятгах бөгөөд Юүи түүнийг юу яриад байгааг ойлгоогүй харц шидэв. Юүну жуумалзсаар "Таныг хамгаалахыг хүсээгүй бол манай ахмад танд өөрийн хайрт гүнжээ өгөхгүй байсан юм" Өөрийн хайрт бараа гүнжид өгч байнга хамт авч яваарай гэдэг нь гүнжийг аюулгүй байдлаас хамгаалах санаатай байх нь гарцаагүй.

Ахмад болон өөрийн хөлгийн багынхаа талаар ярих болгонд өөрийн хамгийн нандин зүйлийнхээ талаар ярьж буй мэт нүд нь гялалзахыг анзаарсан гүнж "Чи үнэхээр ахмад болон хөлгийн багынхдаа хайртай бололтой тийм үү?" хэмээн тэдний хоорондын гэр бүл шиг этгээд мөртлөө бат бөх харилцааг сайшааж эхлэв.

Pirate KingWhere stories live. Discover now