🏴‍☠️ 𝕾𝖎𝖊𝖙𝖊 🏴‍☠️

1.3K 155 38
                                    

Бага байхаасаа өөрийн гэсэн тэжээвэр амьтантай болохыг хүсдэг байсан гүнжийн хүсэл нь биелэх ч түүний анхны тэжээвэр амьтан бар байна гэж бүр зүүдэлчхэж яваагүй билээ. Түүнийг айдсыг мэдэрсэн юм шиг Хулуу түүнд араатан гэхээсээ илүү эрх муур шиг аашлах нь гүнжийн сэтгэлийн зовнилыг тэр дороо үгүй хийв. Ийм ер бусын зүйлийг харна гэж санаагүй гүнж сэтгэлийнхээ гүнээс нарны туяанаас илүү тод гэрэлтэх инээмсэглэл тодруулаад өөрт нь эрхлэх барыг толгойг илж байлаа.

"Нэгэнт энэ арлаас зугтаж чадахгүй учир чамайг энэ гэрт хорихгүй гэхдээ арлын хойд хэсэг рүү битгий яваарай" гэх Хвасоны үгс зөвлөгөө гэхээсээ илүүтэйгээр сүрдүүлэх мэт сонсогдох аж. Ямар шалтгаанаар хойд хэсэг рүү явах нь хориотой болохыг мэдэхгүй ч өөрийн аюулгүй байдлын үүднээс нөхрийнхөө зөвлөгөөг дагасан дээр гэж бодно.

"Орой болохоор явж хоолоо ид гэж хэлэхэд өөрөө ой мод руу яваад ан хийчихнэ харин өдөрт цэвэр ус өгч байгаарай" хэмээн Хвасон гүнжид захих үед бүхнийг дуулгавартай сонссон гүнж толгойдоо санаж авлаа. Анх удаа нөхөр нь түүнтэй өөрийг нь дорд үзсэн бус мөн залхсан аясгүй харьцсанд ихэд сэтгэл хангалуун байв. "Асуудал гарвал надад мэдэгдээрэй" гэж хэлээд хайрт барынхаа толгойг нэг сайн илчхээд өөрийн жижиг номын өрөө рүүгээ буцав.

Гүнж өөрийн бодлоо ааштай нөхрөөсөө салгаад эргэн Хулуу руу анхаарлаа хандуулан "Яагаад түүнийг хулуу гэж дууддаг юм?" гэж Юүнугаас сониучхан асуухад "Ахмадаас өөр хүн түүнийг гүнж гэж дуудах нь буруу санагдаад бид өөр нэр өгөхөөр санал асуулга явуулсан юм" хэмээн Юүну болсон явдлыг эргэн дурсан цоглог дуугаар ярьж өгөхөд Юүи Хулууны толгойг илэнгээ яриаг сонсож байлаа.

"Би гүнжийн, Хулуу шиг улбар шар болохоор Хулуу гэж нэрлэе гэсэн харин Минги түүнийг тарвас шиг эрээн болохоор Тарвас гэж санал болгосон юм л даа" ийн ярихдаа хажууд байрлах жижигхэн модон сандал тухлан суугаад "Үёон миний санааг дэмжсэн, Үёон дэмжиж байвал мэдээж Сан түүнийг дагна тэгээд манай Хулуу баг ялсан юм даа" гэх дэндүү энгийн хариулт Юүиг инээх уйлахын дунд хийж орхив.

Далайг өөрийн мэт аашилж таарсан бүхнээ дээрэмдэж хүнийг амийг таслахдаа нүдээ анивчдаггүй эдгээр далайн дээрэмчдийн дотор ийм хүүхэд шиг зан оршдог болохыг нүдээрээ харсан гүнжийн сониуч зан улам ихээр хөдөлнө. Далайн дээрэмчдийн хааны эхнэр болсон юм чинь бар тэжээх нь юухан байх вэ гэж шийдэмгий өөрийгөө зоригжуулаад Хулууг илж таалж бие биедээ дасаж эхэлж байлаа.

Pirate KingWhere stories live. Discover now