Энэ бичвэрийг маань уншиж дэмжиж байгаа уншигчдадаа талархаад унтахаас өмнө дахиад нэг хэсэг бэлэглэе 🙆🏻♀️🖤Тэдний хүрч ирсэн газар далайн дээрэмчдийн төв хот арал бөгөөд энэ газар дэлхий дээрх далай бүрээс далайн дээрэмчид ирж найрладаг болохыг Юүну гүнжид тайлбарлаж өгч байв. Яагаад энэ газар гүнжийн харж байсан газраас тэс ондоо болохыг гүнж ойлгож эхлэх бөгөөд сониучхан харцаар ийш тийшээ харан явж байлаа. Тэрээр өөрсдийгөө яагаад энд ирсэн талаараа Юүнугаас асуух боловч ямар ч хариу байсангүй.
Гүнж гайхсаар Юүну гийн зүг рүү эргэж харвал Юүну байсангүй мөн Минги ч бас алга байхыг хараад гүнж сандарч эргэн тойрноо нүдээрээ гүйлгэж харах ч тэдний бараа алга байв. Өөрийгөө бусдаасаа төөрсөн болохоо мэдсэн гүнж яахаа үл мэдэн буцаад хөлөг рүүгээ явах нь хамгийн зөв сонголт гэж бодсоор буцахаар болов. Гэвч байдал гүнжийн хүссэн шиг амар бус байх бөгөөд түүнийг замаас нэгэн нүд халтирам үзээрийн муухай далайн дээрэмчин хоргоож эхэллээ.
Гүнж түүнээс мултрах гэж оролдоход мөнөөх далайн дээрэмчин чинь уурсаж гүнжийг газар унатал нь алгадах нь тэр. Гүнж царай өвдөлт мэдэрч байгаа юм шиг болж тэрээр хариу тэмцэх чадлаа алдсаар. Юүи цээжээ цохиж байгаа харагдах бөгөөд мөнөөх далайн дээрэмчин чинь гүнжийг чирсээр өөрийн саравч руу оруулаад "Ямар ч өө сэвгүй сайхан үзэсгэлэн гоог эндээс олж харна гэж бодсонгүй" гэж сэжгийн хоолойгоор өгүүлэн гүнжийн арьсаар хуруугаа гүйлгэн түүнийг илж таалах үед гүнж түүнийг өшиглөн өөрөөсөө холдуулав.
Гүнжийн эсэргүүцэл нь түүний уурыг улам ихээр хүргэсээр гүнжийг дарж авах бөгөөд гүнж энэ мөчид анх айж сүрдэж байсан Хвасоныг яг одооо түүнийг ирээд авраасай гэж хүснэ. Яг одоо өөрийг нь ад үзээд байдаг ааштай Мингиг хараад ч баярлахаар байлаа. Юүи гийн бие сульдаж тэрээр тэмцэж чадахаа больж яг бууж өгөхтэй зэрэгцэн сэлэм бүлэх чимээ гарч мөнөөх далайн дээрэмчний царай аймшигтай өвдөлт мэдэрсэн мэт хувирав. Мөнөөх далайн дээрэмчний биеийг нэвт дүрсэн сэлэмний үзүүр гүнжийн нүүрнээс хэдэн хурууны зайтай байх нь тэр.
Цочролд орсноос болж гүнж амьсгаагаа түгжих бөгөөд мөнөөх далайн дээрэмчнийг алсан этгээд сэлмээ сугалахад гүнжийн нүүр лүү цус үсэрч тэрээр айсандаа ганц авиа гаргасангүй. Мөнөөх далайн дээрэмчнийг хажуу тийш өшиглөн унагаах үед гүнжийн аварсан хүний царай харагдаж эхлэх бөгөөд гүнж ухасхийн босоод түүнийг тэврээд авах нь тэр. Гүнж хүнд хүнд амьсгаадан өөрийг нь аварсан хүнээс тас зуурч байлаа.
YOU ARE READING
Pirate King
Fantasy[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...