Өдөр хоног өнгөрсөөр Юүи шинэхэн амьдралдаа бодож байснаас илүү хурдтай дасан зохицож байлаа. Тохиролцсон ёсоороо өдөр бүр Юүнуд хичээл зааж өгч мөн Ёсанд хоол хийхэд нь тусалж байв. Үүнээс гадна Хулуу гүнжээс ганц ч алхам холдохгүй түүний сүүдэр мэт дагах аж. Өөдрөг гүнж маань аль хэдийн өөрийг нь дагаж хамгаалах араатан амьтанд дасаж өөрийн үр мэт эрхлүүлж наадна.Дадал болсон зангаараа Ёсанд хоол хийхээр туслахаар гал тогооны өрөө рүү ороход Ёсан хоол хийх ажилдаа ороогүй байх бөгөөд оронд нь өөр юм буцалгаад зогсож байв. Гүнж түүн дээр очин юу хийж байгаа талаар сонирхон асуухад хөлгийн тогооч "Ахмаддаа цай чанаж байна" ийн хариулах агаад гүнж бага зэрэг гайхширав.
"Хвасон цай уудаг хэрэг үү?" гэж асуух бөгөөд түүний толгойд өөрийнх нь догшин нөхөр цайг таашаагаад оочлон ууж байна гэх дүр зураглал нэг л бууж өгөхгүй байлаа. Ёсан санаа алдаад "Манай ахмад хар дарж эсвэл шөнөжин хөрвөөгөөд тайван унтаж чаддаггүй болохоор түүнд туслахаар би нойронд сайн цай бэлдэж өгдөг юм" гэх шинэ мэдээллийг сонссон гүнж нэг хөмсгөө өргөн "Тэр шөнө огтхон ч хөдөлдөггүй шүү дээ, тэр ёстой нам унтдаг"
Энэ удаад хөлгийн тогооч нэг хөмсгөө өргөн гүнжийг юу яриад байгаа талаар асуулт дүүрэн харцаар харах нь тэр. Гүнж мөрөө хавчаад "Тэр үнэхээр нам унтдаг би чимээ гаргасан ч сэрдэггүй" гэж Ёсаныг ятгах аятай дурдахад Ёсан огтхон ч итгэсэн шинжгүй байх аж. Гүнж ташаагаа тулж зогсоод шийдэмгий царайлан "Муу ч үгүй би түүнтэй хамт нэг хөнжилд унтдаг юм шүү"
Хэдэн жилийн турш үргэлжилсэн муу зуршил нь гэнэт намдсан байхыг сонссон Ёсан нэг л итгэж өгөхгүй гайхаж балмагдсаар зогсоно. Ахмадынх нь энэ асуудал зүгээр болсон шалтгааныг бодож олох гэж үзэх бөгөөд гүнжийн ирц түүнийг тайван нойрсоход нэмэр болж байна гэхээс өөр дүгнэлтэд хүрсэнгүй "Гайхалтай ахмадыг эхнэртэй болгож түүнийг засаж авна гэдэг төлөвлөгөө бүтэмжтэй л байгаа юм байна" хэмээн уулга алдав.
Хэдий гүнж Хвасоны засарсан үгүй мэдэхгүй агаад нөхөр нь түүнд яг адилхан догшин хэвээр харагдах ч Ёсан ингэж хэлж байвал ямар нэгэн өөрчлөлт гарсан байх гэж бодон "Эхнэртэй болбол түүнийг засрахыг яаж мэдэж байсан юм?" гэж сониучхан асуухад Ёсан ёжтой инээмсэглээд "Мэдээж бид мэдээгүй тиймээс туршилтад та энд байна" гэх үгс гүнжийг бие арзайхад хүргэв. Хэрвээ Хвасон засрахгүй өмнөх шигээ аашилж түүнийг алчихвал энэ бүхэн зүгээр нэг туршилтын нэг хэсэг болох хэрэг үү?
YOU ARE READING
Pirate King
Fantasia[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...