Үёоны дөнгөж сая хэлсэн үгс гүнжийн толгойд цуурайтан тэднийг ихэд дотно болохыг анзаарсан ч амраг хосууд гэж бодоогүй билээ. Гүнжийг хэрхэн хүлээж авахыг хүлээж байсан Үёоны царай ширүүсэж зэвүүцсэн хоолойгоор "Та хүртэл биднийг жигшиж ад үзэх үү?" гэхэд түүний харц болон хоолойны өнгө аяс яг л өөр хүн шиг байх аж. Үёоны уурлах гэж байгааг анзаарсан Сан бушуухан шиг хайртынхаа гараас татаж гүнж рүү дайрахаас сэргийлнэ.
Гүнж гараа хоёр тийш болгон "Үгүй ээ зүгээр дэндүү гэнэтийн байлаа. Би одоо л яагаад та хоёр бие биеэсээ салдаггүй болохыг ойлголоо" ийн намуухан хоолойгоор тэдэнд санаа зовох зүйл байхгүй хэмээн өөрийгөө тайлбарлахад гэрлийн хурдаар Үёон шууд мишээн "Манай гүнж ийм ухаалаг шүү дээ" хэмээн өхөөрдөм хоолойгоор хэлэх нь тэр нь. Түүнийг ямар хурдацтай өөрчлөгддөг болохыг нүдээрээ харсан гүнж цаашид хэн хэнээс илүүтэйгээр Үёоныг уурлуулахаас айж байлаа.
Түүний хувьд Хвасон Ёсан Минги гэх аюултай нөхдийг уурлуулах нь хэвийн үзэгдэл мэт санагдаж эхлэх агаад харин Үёоныг уурлуулбал байдал ёстой муухай төгсөх талаар бодно. "Тэгээд та хоёр зугтаж явж байгаад Хвасонтой таарсан уу?" гэсээр Юүи хажууд нь суух хөөрхөн хосуудыг өхөөрдсөн аятай асуух нь тэр. Сан өөрийн хацрын хонхорхойгоо ил гаргаж инээмсэглээд "Манай Үёон тэр мэдээгээр гэрээсээ оргоод замаараа намайг аваад бид хамтдаа зугтсан юм" гээд тэд өөрсдийн түүхээ ярьж эхэллээ.
Баян айлын жинхэнэ эрх танхил өссөн хүү, хар бор ажил хийж амиа зогоодог тариачны хүүтэй таарч ядуу буурай хүмүүсийн амьдралыг харж нүд тайлахыг хажуугаар өөрт нь цоо шинэ ертөнцийг танилцуулсан. Юу ч үгүй хоосон атлаа хорвоо дэлхийг атгачихсан юм шиг дэндүү үзэсгэлэнтэй инээмсэглэлтэй хүүд Үёон өөрийн эрхгүй сэтгэл алдарч өдрөөс өдөрт зөвхөн түүнтэй хамт байхыг тэмүүлнэ.
Өөрийн хүүгээ ижил хүйстэн байгаад зогсохгүй нэг муу хоосон тариачны хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсонд эцэг эх нь хилэгнэж Үёоныг нэн даруй хотын баян наймаачны охинтой гэрлүүлэхээр болсон билээ. Үүнийг мэдсэн Үёон дургүйцэж өөрт хэрэгтэй хэдэн зүйлсээ цуглуулж аваад гэрээсээ оргож өөрт нь амьдралын амтыг мэдрүүлж үзэж хараагүй бүхнийг харуулж гунигт амьдралд нь өнгө зүс нэмсэн хайрт Саныгаа аваад зугтсан юм.
Гэр гэж нэрлэгдэх газар нь түүнд гэр шиг халуун дулаан мэдрэмжийг агуулж түүнд аюулгүй мэдрэмжийг өгөх бус харин ч түүний сэтгэлийг хайрч байсан. Харин Сан бол түүний бүх зүйл мэт Сантай байхдаа үргэлж аз жаргалтай байж амьдралыг таашааж байсан учир өөрийн эрх мэдэл, эд хөрөнгө, орон гэрээ золиослон өөрийн жаргалаа хөөсөн нь энэ билээ.
YOU ARE READING
Pirate King
Фэнтези[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...