Хэрим томоо нүдний шилээ аван хэсэг толинд харан суулаа. Тэр давхраа хийлгээд, ленз зүүвэл хэр хөөрхөн харагдахаа бодон сууна. Гэсэн ч энэ боломжгүй тул тэр хүнгэнэтэл санаа алдаад шилээ буцаагаад зүүлээ. Эмч түүний нүдийг хэт эмзэг учирт ленз зүүхийг хатуу хориглосон юм. Мөн ямар ч мэс засал хийлгэхгүй байхыг зөвлөсөн.Тэр дүрэмт хувцсаа өмсчихөөд тольныхоо өмнө эргэлдэх аж. Хэрим дахиад л санаа алдав. Гадуурх хүрмээ аван өмсөөд цахилгааныг нь тултал нь дээшлүүллээ.
Нууцхан хаалганы завсраар харж байсан Хэримийн аав охиноо өмнөхөөсөө нэг л өөр байгаад гайхаж мөн санаа нь зовох аж.
- Би явлаа!
Өглөөнийхөө цайг ч уухгүй гарах гэсэнд нь аав нь сандран үүд рүү Хэрим дээр очлоо.
- Өглөөнийхөө цайг уухгүй юу? Аав нь Хэримийнхээ хамгийн дуртай алимны бялууг хийсэн штээ! Миний хөөрхөн Хэрим идэхгүй гэж үү?
Хэрим тоосон шинжгүй гутлаа өмсөнө. Аав нь халаасаа ухан картаа Хэрим рүү сунгалаа.
- Ааваа надад мөнгө хэрэггүй ээ! Боль! Би явлаа!
Хэрим юу юуны духанд хүрэхгүй мөнгө түрүүлж сунгадаг аавынхаа занд дургүй. Аав нь багаасаа алтан халбага атгаж төрсөн бөгөөд ээж аавынхаа бизнесийг өвлөж авч хэдэн үеэрээ идээд дуусахгүй их хөрөнгө хурааж амжсан юм. Одоо ч бизнесээ үргэлжлүүлдэг ч өмнөх шигээ идэвхтэй биш.
Аав нь охиноо нэг л хачин байгаад санаа нь зовон ангийнх нь багштай уулзхаар шийдлээ. Түүнд Хэрим бол бүх амь амьдрал нь. Охиноо л жаргалтай байлгахын тулд юуг л бол юуг л хийдэг юмсанж.
Хэрим сургууль руугаа орон нэг ангийн үл ялиг найз Ёнхи дээр очлоо. Ёнхи Хэрим хоёр сугадалцан хамтдаа анги руугаа орохоор явна.
- Ха! Манай ангийн хоёр матар ирчихэж! Ёстой дугуй дугуйгаа олно гэдэг л энэ байхдаа!
Хэрим Ёнхи хоёрын ангийн хүүхэд Букхи(зохиомол дүр) тэднийг шоолон кордиороор нэг ийн хашхичих аж. Тэр тэднийг байнга л матраар нь дууддаг учир нөгөө хоёр ч сүртэй тоохоо больжээ. Гэтэл....
- Хөөе! Хан Букхи!Орилхоо боль! Ангийнхаа охидыг яах гэж доромжлоод байгаа юм!
Тэдний ангийн хөвгүүн Сынчол. Хэрим эргэж хартал Сынчолтой харц тулгарч орхив. Хэримийн хацар улайн тэр ичиж байв.
Ёнхи- Чүэ Сынчол чамд учиртай гээд байхад!
Хэрим Ёнхиг үл ялиг цохиод- болио~ юу гэж дээ гэх ч саяны явдлыг толгойндоо байн байн тоглуулж байсан юм.
Ad/ Jjan~~
YOU ARE READING
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfiction".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"