Сынчол 24 цагийн дэлгүүрийн гадаа, гурвалжин кимбаб идэнгээ шөнийн цагаар хийж болохуйц ажил хайн сууна. Тэр юун түрүүнд байрны түрээс олох хэрэгтэй учирт давхар ажил хийхээр хайж байгаа юм."Хахлаа штээ!"
Сынчол үл ялиг цочиод толгойгоо дээшээ өргөтөл Жонхан түүний урд ундаа тавиад, сандал татаад суув.
Жонхан үл ялиг санаа алдаад нэрийн хуудас Сынчол руу сунгав."... юу юм?"
"Ийшээ залга, чиний чадвар хайран штээ! Мэргэжлээрээ ажил! Яг одоо наад газарт чинь чи хэрэгтэй байгаа!"
Сынчол Жонханд юм хэлэлгүй, хоолойгоо засаад нэрийн хуудсыг авлаа. Жонхан жуумалзангуй түүн рүү харна.
"Сынү хаана байгаа юм? Та хоёр манайд байх юмуу?"
"Чи яаж мэдсэн юм?"
"Сынчол а! Чи чинь миний хувьд дэлгээстэй ном л гэсэн үг! Нэрэлхээд байлгүй манайд ирээрэй! "
Жонхан сандлаасаа босон эргэж харан алхаж байгаад буцаж Сынчол руу хараад "Нууц дугаар нь миний төрсөн өдөр шүү! Орой ирээрэй!! Хоол захиалаад байж байя!" гэчхээд яваад өгөв.
Сынчол санаа алдан яах ёстойгоо үл ойлгоно.
Тэр өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн, хаанаас буруудснаа олохыг хичээх аж.Нэгдүгээр курст ордог жил, түүний ээж өвчнөө дийлэхгүй нас барч, аавынх нь бизнес ч дампуураад аав нь мөрийтэй тоглоомд донтон байраа банкинд тавьсан юм. Сынчолоос мөнгө нэхэх гэж л уулздаг болсон юм.
Энэ бүх хугацаанд тэр дүүгээ мөн өөрийгөө болгох гэж хийж үзээгүй ажил гэж бараг л үгүй. Заримдаа цалингаа авч чадахгүй зодуулах үеүд ч түүнд зөндөө байсан юм.•••
Хэрим хичээлээ дуусган Жонханы дуудлагыг хүлээн зогстол ашгүй түүнээс зурвас ирэв. Баярлангуй хартал түүнийг орой гэртээ урьсан байсан юм. Хэрим бүр л гайхан очих эсэхдээ эргэлзэн зогсоно.
"Хэрим а! " Жошуа Мёнхутай цуг ирж байх аж. Хэрим тэдэнтэй мэндлэлээ.
"Чи харих гэж байгаа юмуу? Чи Сынчолыг харав уу? Утсаа авдаггүй"
Хэрим гэнэт Сынчолын яараад гүйж байсныг саналаа. Жошуад хэлэх гэснээ болин мэдэхгүйгээ хэлээд тэр хоёроос салан явав.
Хэримийг амьдралаа бодон алхах зуурт дахиад Жонханаас зурвас ирэв.
Jeonghan_yoon: би ганцаархнаа байхгүй болохоор санаа зоволтгүй шүү!
: заавал ирээрэй!!Хэрим санаа алдан, зөвшөөрч орхив.
Гэрлүүгээ ортол гэр нь ундуй сундуй ах нь ирээд явсан бололтой байв.'Квон Сүнён!! Бас юугаа мартчихаад гэр ийм байдалтай орхисон юм болдооо!'
Хэрим ахынхаа бусниулсан зүйлсийг эхнээс нь цэгцлэж эхлэв.
•••
"Тавтай морил!!"
Хэрим Жонханыд иртэл маш амттай хоолны үнэр сэнхийн үнэртэв. Дотроос танил хүний хоолой сонстон, Хэрим андуурсан байх гээд дотогш орсон ч тэр зөв сонссон байсан юм.
"Сынү——"
Хэрим Сынчол болон түүний дүүг харан гайхаж орхив. Сынчолтой үерхэж байх хугацаандаа тэднийд очиж, Сынүг хүртэл харж өгч байсан юм.
"Энэ нүүна Жонхан ахын найз охин юмуу?"
Сынү Хэримийг танихгүй нь мэдээж.
Хэрим сандарсан ч ил гаргалгүй ширээний ард суув. Жонхан гал тогоо руу орон тэр гурав л үлдэх нь тэр."Юн Жонхан ёстой!! —-
—- чи харанхуй шөнө!! Ганцаараа амьдардаг эрэгтэй хүний гэрт ирэхээсээ санаа зовохгүй байна уу?"
"Айн? Чамд хамаатай юмуу? Өөрийгөө л хичээ!"
Хэрим хальт Сынчол руу хараад хүзүүн дээрээ шалбалчихсан байгааг нь анзаарчихав.
"Наад хүзүүгээ яачихсан юм? "
Сынчол хоолойгоо засан юм хэлсэнгүй. Хэрим цүнхээ ухан шархны лент Сынчол руу шидчихэв.
Сынчол үл ялиг инээвхийлэв."Хён та энэ нүүнаг таньдаг юмуу?"
"Тиймээ, танина!"
YOU ARE READING
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfiction".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"