Хэрим Жонхан хоёрын үерхэл сэтгэлийн хөөрлөөр эхлэсэн үерхэл. Тэд үерхчихээд дараа нь бие биенийгээ таньж эхлэж байгаа гэвэл зохистой.
Анх, Хэрим зүгээр л Чүэ Сынчолоос өшөөгөө авахын тулд Юн Жонханыг ашиглах санаатай байсан ч төлөвлөгөө нь эргэж Жонханд дурлаж орхисон юм.Жонхан Хэримийн ах болох Сүнёнтой анх удаа албан ёсоор уулзхаар ирж буй нь энэ юм. Сүнён ажил ажил гэж завгүй гүйж явсаар арай гэж зав гаргасан нь өнөөдөр аж.
"Сайн байна уу, та?" Жонхан хаалга нээгдэв үү үгүй юу шууд л ийн орилчихов. Гэтэл хаалга нээсэн хүн Сүнён биш Хэрим байв.
Хэрим түүнийг өхөөрдөн инээх аж.
"Би ч сайн сайн..."
"Ө! Ах чинь нээх байх гээд л..."
Жонхан нэлээн сандарсан харагдана. Хэрим ч үүнийг гадарлаад Жонханыг тайван байхыг сануулж байв. Тэд цугтаа дотогш ортол Сүнён сүрхий сонин уншаад л сууж байв.
Хэрим ахынхаа ийм төрхийг хараад тэсэлгүй инээчхэв."Ахаа~ яагаад хийдэггүй юмаа хийгээд байгаа юм?"
"Кхм! ... аль наашаа суу
— хэн гэлээ? Юн Жонхан билүү?"
"Аан тиймээ, ахаа!"
Сүнён Жонхан хоёрын хооронд юу нь үл мэдэгдэх нэг юм болох аж.
"Манай Хэримтэй яагаад үерхэж байгаа юм? Сайн дурын ажил хийгээд байгаа юмуу?"
"Ахаа!"
Жонхан үл ялиг инээгээд "хайртай болохоороо л...! Хэрим үнэхээр хайр татсан эмэгтэй! Хэримийг яагаад ийм хөөрхөн гэдгийг нь одоо л ойлголоо, ахыгаа дуурайсан байж!" гэхэд Сүнён учиргүй инээд алдан үсээ хойшлуулах аж.
Тэд нэлээн хоорондоо ярилцаж, Сүнён Жонхан хоёрын хобби нь адилхан байж бөөн баяр болов. Бүр Хэримийн ч хэрэг байхгүй болон тэр хоёр хоорондоо ам хуурайгүй ярин суух аж.
Сүнён тасрах тийшээгээ хандан, Жонхан түүнийг өрөөнд нь оруулж өглөө."Хэрим~ өнөөдөр яагаад илүү хөөрхөн харагдаад байгаа юм бол?"
Хэрим хоолойгоо засан юм хэлсэнгүй, үл ялиг ичин сууна.
"Хоёулаа... хөөрхөөн жижигхэн хүүхэдтэй болох уу?"
"Сургуулиа ч төгсөөгүй байж юун хүүхэд вэ? Та ч гэсэн одоо унт аа!"
Жонханы нүд томорч ирэн "би энд хонож болох юмуу? Чамтай цуг унтаж болно гэсэн үг үү? Эртхэн хэлэхгүй дээ! За явъя! Унтъя! "
Жонхан Хэримийн гарнаас барин Хэримийн өрөө рүү орцгоолоо.
✅
![](https://img.wattpad.com/cover/347350042-288-k278575.jpg)
YOU ARE READING
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfiction".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"