Хичээл дуусан дуустал Хэрим Сынчол руу өөрийн эрхгүй харсаар сүүлдээ түүнийг ширтэн суусаар эхний хичээлээ дуусгалаа. Түүнд хичээл бус Сынчолын хэрхэн амьдарч байгаа нь л сонин байсан юм.Өнгөрсөн хугацаанд Сынчолоос зөвхөн өшөөгөө л авна гэж бодож байсан Хэрим, өнөөдөр Сынчолыг хараад дахиад л сэтгэл нь догдлоод, гэдсэнд нь эрвээхий эргэлдээд эхлэсэн юм. Тэр өөрийнхөө мэдэрч буй мэдрэмжүүдийг үгүйсгэн, хатуу гэгчинь өөртөө анхааруулах нь тэр. Дахиж хэзээ ч Чүэ Сынчол мэтэд дурлахгүй гэж.
"Чи одоо хаана хичээлтэй юм?"
Нэгдүгээр курсын эхний улиралд тийм ч их хичээл сонгох эрх олгоогүй бөгөөд Хэрим долоон хоногийн гурван өдөр л хичээлтэй юм. Өнөөдөр түүнд энэ хичээлээс өөр хичээл байхгүй.
Жошуад шууд гэрлүүгээ харихаа хэлтэл тэр түүнтэй цуг гадуур гарахыг асуулаа. Хэрим Сынчолын талаар сонирхсон зүйл их байсан учир Жошуатай цуг өдрийн хоол хамт идэхээр болов."Чи аль ахлах сургуулийг төгссөн бэ?"
"Би гадаадад төгсөөд саяхан энд ирсэн!"
Жошуа түүнийг хаана төгссөнийг асуун, өөрийнх нь гэр бүл ч мөн гадаадад байдаг талаар дурьдаад амжив.
"Эндхийн хоол үнэхээр амттай! Манай сургуулийн эргэн тойронд ер нь л амттай хоолны газрууд их бий!"
Хэрим үл ялиг инээвхийлээд толгой дохив. Түүнд Сүнёноос зурвас ирсэн байх агаад зурвасан дээр хэр байгаа талаар асуусан байв. Хэрим гялс хариу биччихээд Жошуагийн ярианд төвлөрлөө.
"Найз... залуугүй байх тэ?"
Хэрим үл ялиг жуумалзав. Жошуа түүнийг сонирхож байгаа нь илт байсан юм.
"Гэхдээ.. би чамаас нэг юм асууж болох уу?"
Хэрим зориг гарган Сынчолын талаар түүнээс асуухаар шийдсэн нь энэ юм. Жошуа ч шууд л асуухыг хүссэнээ асуу гээд л зөвшөөрч орхих нь тэр.
"Тэр нөгөө... сүүлд амьсгаадаж орж ирсэн оюутан? Сын—чүл? "
Хэрим албаар нэрийг нь санахгүй байгаа царайлан алдаад хэлтэл Жошуа инээд алдан засаж хэлж өгөв.
"Сынчол бид хоёр бүр ахлах сургуулиасаа л найзласан. Манай найзын гэр бүлд жоохон асуудал үүсээд хичээлийнхээ хажуугаар байнга л ажил хийж байгаа.... Өглөө бас ажлаасаа тарж ирсэн нь л тэр л дээ..."
Хэрим гайхан золтой л уулга алдчихсангүй. Түүний мэдэх Сынчол бол хүүхдүүд дээрэлхэж мөнгө дээрэмддэг сурагч байсан шүү дээ. Гэтэл Жошуагийн ярьж буй Сынчол шал эсрэг нэгэн байсан юм.
"Гэхдээ юу гэж? Чи сонирхоод байгаа юмуу?"
"... тийм бол?"
Жошуа урдах ундаанаасаа нэг балгаад "Хэрэггүй л байхдаа... Сынчол одоохондоо үерхэл мэтийн зүйл сонирхохгүй байгаа!"
Тэдний захиалсан хоол ирэн тэд яриагаа дуусгалаа. Хэрим Сынчолын хаана ажиллаж байгаа талаар бодон Жошуагаас асуух эсэхтээ эргэлзэнэ.
*өглөө харсан Сынчолын төрх... үнэндээ хамгийн муу нь байсан. Нүднийх нь доор хөхрөлт үүсэж, ядаргаанд орсон байрын байсан... үе үе хий ханиалгаад л. Өшөөгөө авах гэж энэ хүртэл ирчихээд... сэтгэл зүрхээ удирдах хэрэгтэй, Квон Хэрим! *
أنت تقرأ
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
أدب الهواة".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"