Хэрим сургууль руугаа алхаж байтал түүнд зурвас ирлээ. Утсаа аван хартал Сынчолоос ирсэн байв.-эргээд хар даа!
Хэрим гайхан эргэн хартал Сынчол инээчихсэн түүн рүү даллаад хажууд нь очив. Хэрим үл ялиг инээвхийллээ. Сынчол халаасаа ухан түүнд иштэй чихэр сунгалаа. Хэрим гайхаж хараад түүнээс авлаа.
"Чи... одоо болтол санаж байгаа юмуу?"
Сынчол толгой дохин"Чиний тухай бүх зүйлийг санаж байгаа!"
Хэрим үл ялиг ичэн хацар нь ягаарч орхив. Тэд цугтаа сургууль руугаа алхах ч хэн нь ч юу ч ярихгүй л явна.
"Сынү... хэр байгаа вэ?"
"Мм, дажгүй ээ... Сынү хичээлдээ яваад үгэнд ороод сайн байгаа!"
"Ашгүй дээ... Сынү ёстой хөөрхөн шүү"
Хэрим Сынүгийн талаар ярьж Сынчол үе үе хариулсаар тэд сургууль дээрээ ирлээ.
Хэрим хичээл орох тэнхим рүүгээ явах гээд эргэтэл Сынчол гарнаас нь татан тэвэрч орхив. Хормын дотор юу болоод өнгөрснийг гайхан, Хэрим хурдан хурдан амьсгалж эхлэв."Болгоомжтой!! Мотоцикл ирж байхад!"
Хэрим юу болсныг ойлгон Сынчолоос холдон зогслоо.
"Сынчол аа~ Хэрим аа~"
Жонхан ахын дуу сонстон Сынчолоос дахиад нэг алхам холдоод зогсчихов.
"Хэрим аа~ чи одоо *** хичээлд сууна биздээ? Цуг явах уу?"
"А-аан, тэгье!"
"Сынчоли тараад уулзъя!"
Жонхан Хэримийг дагуулан тэндээс холдлоо. Сынчол тэр хоёрын араас хэсэг харж байгаад мөн өөрийнхөө хичээлийн байр луу гүйлээ.
Хэрим Жонхан хоёр тэнхимдээ орж ирэн дундуур очин суулаа.
Хэрим түрүүнээс хойш нэг л юманд санаа зовж байгаа юм шиг харагдан, Жонхан үл ялиг санаа зовон тэвчихгүй түүнээс асуучхав."Ахаа... хоёулаа үерхэх үү?"
Жонхан сонссон зүйлдээ итгэж ядан Хэрим рүү харна. Хэрим ер тоглосон шинж байсангүй, итгэл дүүрэн Жонхан руу харж байсан юм.

VOCÊ ESTÁ LENDO
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfic".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"