(11)

173 31 0
                                    


Жошуа Сынчолын ажилладаг газрын гадаа очин түүнийг дуудах гэснээ болин дотогшоо орлоо. Сынчол ажлаа дууссан бололтой текнийхээ наад талд нь зогсож байв.

"Дуусчихсан уу?"

"Яг тааруулж ирлээ шүү! Одоо тэгээд хаашаа явна гэнээ?"

Жошуа жуумалзан түүнийг хүзүүдэн гоё газар луу явна л гээд байв. Сынчол Жошуагийн гэдэс рүү хөнгөхөн цохин гарнаас нь мултарлаа. Тэд Жүн Мёнху хоёрыг хүлээнгээ түр гадаа суухаар болцгоолоо.

"Ингэхэд, Хэрим Нанагийн байранд байдаг юм билээ!"

"Хэн? Ямар Хэрим?"

Сынчол гэнэт л түүнээс чанга гэгчинь ийн асуулаа. Жошуа түүнийг цохин дуугүй байхыг шаардлаа.

"Юун ямар гэж! Нөгөө дээр хичээл дээр миний хажууд сууж байсан!"

Сынчол бодолд автаад эхлэв. Хэрим гэгчийг Жошуагаас асуун өөрийнх нь бодож буй хүн мөн эсэхийг эргэцүүлэнгүй суух аж.

•••

Хэрим Сүнён хоёр шөнийн 03 хүртэл Сүнёний бичиг баримттай зууралдаж суусан юм. Сүнён сэрэхийг үнэхээр их хүсэхгүй байсан ч ажлаа таслаж болохгүй гэдгээ өөрөө өөртөө сануулан залхуутайхан шиг бослоо.
Харин Хэрим өнөөдөр өдөр л хичээлтэй учир тавтайхан штг унтах аж.

Хаалганы хонх нь дуугаран Сүнён Хэримийг сэрчих вий гэж айсаар хурдан гэгчинь хаалган дээрээ очлоо. Гэтэл төсөөлж ч байгаагүй хүн зогсож байх нь тэр.

"Яах гэсэн юм?"

Сүнён асуутал Сынчол Сүнёнийг давуулан хэн нэгнийг учиргүй хайгаад л эхлэв. Сүнёний дургүй хүрэн Сынчолын мөр лүү хөнгөхөн цохив. Сынчол одоо л Сүнён руу төвлөрөн харлаа.

"Өглөөгүүр айлын хаалга тогшчихоод юугаа хийгээд байгаа юм? "

"Гүй ээ, ахаа... айл андуурчихсан юм шиг байна! Уучлаарай..."

Сүнён хаалгаа тас хийтэл хаалаа.
Хэрим Сынчолын талаар зөндөө ярьсан бөгөөд түүнтэй цуг авхуулсан зургуудаа хүртэл үзүүлсэн учир Сүнён түүнийг таньж байсан юм.

Хэрим нүдээ нухалсаар сэртэл хичээл нь ороход гучхан минут дутуу байх нь тэр. Сэрүүлгээ нойрондоо унтрааж орхисон өөрийгөө хараасаар гартаа тааралдснаа өмсөн гэрээсээ гүйсээр гарав. Цахилгаан шатыг хүлээнгээ нүүрээ утасныхаа камеранд харан зогсоно.

Цахилгаан шатны хаалга нээгдэв үү үгүй юу хурдан гэгчинь гүйсээр орцноосоо гарлаа. Такси барих гэсэн ч ер баригдаж өгөхгүй аргагүй эрхэнд Хэрим зам даган гүйж эхлэлээ. Тэр юунд ч явсан үргэлж цагийн өмнө гардаг зантай хүн бөгөөд сандарч явах үнэхээр дургүй төрлийн хүн юм.
Гэнэт түүний хажууд сигнаал дуугаран цочоод хартал Сынчол улаан өнгийн мото уначихсан хажууд нь даган явах аж.

"Суучих! Би угаасаа сургууль орно!"

Хэрим эсэргүүцэх гэсэн ч хичээл нь ороход 15 минут л дутуу байсан юм. Сынчолоос хамгаалалтын малгай аван түүний ард суулаа.

"Сайн бариарай! Хөдөллөө шүү!"

Хэрим Сынчолын хувцаснаас зуурангуй суутал огцом хөдлөн санаандгүй Сынчолын бэлхүүсээр тэвэрч орхив.

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Where stories live. Discover now