(21)

169 37 0
                                    


"Хэрим а, чиний бодож байгаа шиг зүйл ерөөсөө биш шүү!"

Сынчол амьсгаа авангаа арай гэж хэлсэн зүйл нь энэ байх аж. Хэрим гайхан Сынчол руу том нүдлэх бол Жошуа тэр хоёрын дунд юу болсныг сонирхон, тэр хоёр луу ээлжлэн харах аж.

Хэрим хариу хэлэлгүй, хичээлдээ л анхаарах гэх бол Сынчол Хэрим рүү учиргүй ширтээд л эхлэв. Хэримийн хацар үл ялиг ягааран газар ухаад орчихмоор л санагдан хичээлдээ төвлөрхөд ч хүндрэлтэй байв. Сынчол түүнийг анзаарсан болоод ч тэр үү, багшийгаа самбар луу эргэж харах зуурт гялс өнгийн Хэримийн чихэнд юу ч юм бувтнах нь тэр. Хэримийн нүд томрон хамаг биеэр нь цахилгаан гүйх шиг болов.

'Хичээл дуусгаад надтай уулзаарай!'

Сынчол дахиж Хэрим рүү ширтсэнгүй, хичээлдээ анхаарав. Хэрим харин дахиж хичээлдээ төвлөрч чадсангүй, толгойндоо сая болоод өнгөрсөн үйл явдлыг байн байн тоглуулж байсан юм.

•••

Хичээл дуусав уу үгүй юу Жошуа юу ч хэлэлгүй зугтах аятай л тэр хоёрыг үлдээн яваад өгөв. Сынчол харин өглөөний явдлыг нэг нэгэнгүй тайлбарлаж эхэллээ.

"Нана тай зүгээр л найз— за бараг л танилууд! Хэрим а! Үнэндээ чамайг хүлээж байсан чинь Нана гарч ирээд чамд өгөх гэж байсан шоколадыг хүртэл булаачихсан юмаа! Чи буруугаар ойлгохгүй байвал сайн байна!"

Хэрим яагаад ч юм инээмсэглэчхэв. Тэгснээ учиргүй тайвшраад л ирэв. Гэнэт өөрийгөө ойлгоо бололтой царай нь хувиран Сынчол руу муухай харах гэж хичээгээд эхлэв.

"Тэгээд? Надад яагаад тайлбарлаад байгаа юм? "

"Тэгэхээр... буруугаар ойлгоч—-"

"Би буруугаар ойлгоод яана гэж? Хоёулаа тийм хэмжээний дотно бил үү?"

Сынчол гүнзгий амьсгаа авчихаад Хэрим рүү нэг алхам ойртлоо. Гэнэтийн үйлдэлд нь Хэрим гацаж орхив.

"... дотносмоор байна, Квон Хэрим! Чамайг гомдоосныхоо хэрээр жаргалтай байлгамаар байна!"

Байж боломгүй гэнэтийн сэтгэлээ илчлэлтэнд Хэрим ямар хариу үйлдэл үзүүлхээ үл мэдэн Сынчол руу хэсэг харж байгаад хаашаа ч юм зугтааж орхив. Сынчол толгойгоо барин өөрийгөө буруутгаж эхлэв.

Хэрим нэлээн гүйсний эцэст 24 цагийн дэлгүүрийн гадаа ирэн дотогш орлоо. Тэр өөрийгөө хий юм сонссон гэж итгүүлэх гэж оролдон амандаа бувтнана.
Хэн нэгэн мөрөнд нь хүрэн Хэрим цочис хийгээд эргэж хартал Жонхан байв.

"Хэрим а! Зүгээр үү? Би чамайг зөндөө дуудсан! Чи бүр эргэж харахгүй..."

"А-аан... т-тиймээ...зүгээр..."

Жонхан түүнийг хүйтэн ундаагаар дайлж, Хэримээс юу болсон талаар асууж гарав. Зүгээр гэдгээ байн байн хэлэх ч Жонхан түүнийг зүгээр биш гэдгийг маш сайн мэдэж байв.

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Where stories live. Discover now