Сүнён сүрхий уур болсон амьтан гэртээ орж ирэн, хөргөгчнөөсөө ус аван нэг амьсгаагаар л дуусгаж орхив. Хэрим ахыгаа харан, юу болсныг асуух аж.Сүнён зангиагаа тайлангаа "Нөгөө Чүэ Сынчол!! Тэр манай компанид цагийн ажилтнаар орчихсон байна лээ! Би бүр хараад дургүй хүрсэндээ золтой л очоод цохьчихсонгүй!"
Хэрим шүлсэндээ хахан "юу—— та гэхдээ юунд нь тэгж уурладаг юм бэ дээ... "
"Уурлалгүй яадаг юм! Газар дээрхи ганц охин дүүг минь гомдоосоэ байх—- байз даа! Чи энд ирэхдээ юу гэж хэлж ирснээ мартаагүй биздээ?
—- Чүэ Сынчолыг уучлаад цуг явж байхыг чинь харж лав чадахгүй шүү! Чи арай сэтгэлтэй хэвэээрээ юм биш биздээ?"
Хэрим хариу үл хэлэн өрөө рүүгээ орчихов. Сүнён араас нь орох гэснээ болин угаалгын өрөө рүүгээ явлаа.
•••
Сынчол Вонүгийн доор, шинэ апп хөгжүүлэлтэн дээр ажиллахаар болсон юм. Вонүд Сынчол их таалагдсан бөгөөд түүнийг төгссөний дараа шууд үндсэн ажилтнаар авах тухай ч бодоод амжсан юм.
Хэрим, ахынхаа ажилдаг компаний гадаа ирэн ах руугаа зурвас бичлээ. Сүнён флашаа мартаад Хэримээс аваад ирэхийг гуйсан юм.
Хэн нэгэн Хэримийн мөрөнд хүрэн эргээд хартал Сынчол зогсож байв."Чи энд юу хийж байгаа юм?"
"Хүнд юм өгөх гээд! Чи өөрөө энд?"
Сынчолыг юм хэлэх гэж байтал Сүнён амьсгаадсаар хүрээд ирэв. Тэр хоёрыг цуг байгааг нь харчихаад учиргүй уурлаад л эхлэв.
"Хэрим гуай! Чүэ Сынчолтой цуг явдаг болоо юу бүр?"
"Үгүй ээ! Энд таарсан юм! Та хурдан ороочээ! Хуралтай гэсэн биздээ?"
Хэрим флашийг нь гарт нь атгуулаад Сүнёнийг түлхэн, Сүнён эргэж харан Хэримтэй тооцоотой гэчхээд гүйгээд явчихав. Сынчол сая л Сүнёнийг хаана харснаа саналаа.
"Та хоёр цугтаа амьдардаг биздээ?"
"Тэр юу гэж?"
"Юу ч бишээ.... Баяртай!"
Саяхан л инээж байсан Сынчолын харц огцом өөрчлөгдөн, Хэрим рүү байдгаараа ширэв татав хийсээр компани руугаа орчихов.
Сынчол, Хэримийг Сүнёнтой хамт амьдардаг байж найзаар нь тоглож байна гэж бодож байсан юм. Мөн өөрт нь одоо ч сэтгэлтэй юм шиг аашилж байсанд нь дургүй нь хүрэх аж.
ŞİMDİ OKUDUĞUN
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Hayran Kurgu".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"