(28)

130 25 0
                                    


"Хоёулаа салцгаая!" Хэрим хэдэн хоног өдөр шөнөгүй бодсны эцэст энэ утгагүй харилцаагаа эцэслэхээр Жонханд хэлэн зогсож буй. Өшөөгөө авахын тулд өөр нэгнийг ашиглах нь өөрөө ч ялгаагүй нэгэн болсон мэт мэдрэмж өгч түүнийг тарчлааж байсан юм.

Жонхан санаа алдан Хэримийн хацрыг зөөлхөн илээд муухан инээмсэглэх аж.

"Тэгье ээ! Гэхдээ хэзээ ч эргээд ирсэн би байж л байгаа шүү~ чамайг гэсэн болгон минь жинхэнээсээ байсан шүү~"

Хэрим санаа алдаж дотроо мянга түмэн удаа Жонханаас уучлалт гуйх аж.

"Найзууд байж болно биздээ?"

Жонханыг алдаж болохгүй нэгэн шиг мэдрэмж төрсөн тэрээр ичих нүүрээ элгэндээ наасаар Жонханаас асуугаад орхив. Жонхан чанга инээх зууртаа найзууд байхаа хэлнэ.

"Найз минь~ сургууль дээр уулзацгаая!"
Жонхан Хэримийн мөр лүү зөөлхөн цохиод түрүүлээд яваад өгөв. Хэрим араас нь хэсэг харж зогсож байгаад өөрөө ч мөн гэрийн зүг алхаж эхэллээ.

Анхнаасаа Жонханыг өөрийн амьдрал руугаа өшөө авалтандаа ашигласандаа дургүй нь хүрж байх ч түүнд үүнээс өөр арга байсан бил үү бодно. Сынчолоос өшөөгөө авсан ч гэлээ нэг л ялагдсан мэдрэмж төрөх нь хачин.

Чүэ Сынчол чи үнэхээр намайг ховсдчихжээ~

"Одоо л ирж байгаа юмуу~"

Ахтай гэрийн үүдэнд тааран цугтаа цахилгаан шатанд суулаа. Ах сүүлийн үед ажлын стресс бус өөр зүйлээс болж стрессдээд байгаа харагдах болсон. Даанч асуухаар олигтой зүйл хэлэхгүй л юм даа.

"Маргааш ажилгүй юм чинь ганц хундага?"

"Тэгье ээ~"

Ах толгой дохин цугтаа ширээгээ засаж эхлэв.
Ерөөсөө ч түрүүлж хэлдэггүй хүн гэнэт хэлэхэд нь санаа зовонгуй ах руу ширтэнэ. Ажил дээр нь үнэхээр том асуудал гараагүй л байлтай. Саяхан ээжтэй холбогдход ч тиймэрхүү зүйл хэлээгүй л юмсан.

"Кяах~ ингэхэд Жонхан яагаад үзэгдхээ больчихсон юм?"

"Бид хоёр... салчихсаан"

Ах гайхан шалтгааныг нь асуух ч хариу хэлэлгүй чимээгүй л сууна. Салсан гэдгээ л хэлсэн нь дээр биз.

"Таарч тохирохгүй бол эртхэн салсан чинь дээр л дээ... гэхдээ л! Жонхан их л дажгүй залуу шиг санагдсан юмсан"

Санаа алдан их л харамсаж буй бололтой.
Ахыг өрөөндөө орохыг хэлчихээд ширээгээ ганцаараа янзлан зогсоно.

Хэрвээ гэсэн хачин бодол толгойд эргэлдэж бүр л төвөгтэй байдал үүсгэнэ. Утсанд баахан дуудлага болон зурвас ирсэн байгааг харан танихгүй дугаарыг хэн байж болохыг тааж ядна. Бас л аав байх вий гэхээс цааргалан эргүүлж залгалгүй тэгсгээд л орхичхов.

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Where stories live. Discover now