Сынчол Хэрим хоёр далай дээр ирцгээн Ёнхи болон Сынчолын найзуудыг хүлээн сууцгаана. Хэрим далайн зургийг авангаа Сынчолын зургийг сэмхэн дарлаа. Удсанчгүй тэдний найзууд ирлээ."Сынчолын ... найз охин?"
Өндөр залуу Хэримийг доороос дээш нь нүд гүйлгэнгээ ийн асуулаа. Хэрим сандран толгой сэгсрэн эсэргүүцлээ.
Найзууд нь шуугилдан эхнээсээ далай дээр тоглоод эхлэсэн байв."Манай нөгөө ангийн сурагч мэднэ биздээ?" Сынчол хажуудаа зогсох царайлаг даруухан байрын хөвгүүнийг заан ийн хэлвээс Хэрим үл ялиг толгой дохив.
"Манай Сынчол~и сүүлийн үед их л завгүй гүйгээд байсан .. Хэримээс болж байжэээ~ намайг Жошуа!"
Хэрим инээвхийлээд Жошуагийн сунгасан гарнаас барьлаа. Тэд танилцаж байх зуурт Ёнхи ч мөн ирэн Хэримийн дэргэд ирэн зогслоо.
Ёнхи Хэримийг нудраад л учиргүй, Сынчолын найзуудын талаар асууж эхлэх нь тэр. Ёнхид далайн хажууд юу ч юм бодон суух хөвгүүн илүү таалагдаа бололтой нүд нь байс гээд л тэр хөвгүүний зүг гүйгээд л."Хэрим а, тэр хөвгүүний нэр хэн юм? Ёстой царайлаг юмаа! Яг миний сонирхол!"
"Аан, Мёнху гэсэн! Өндөр бас их соёлтой юм билээ!"
Тэд жиг жуг хийн Ёнхи сүрхий өөрийгөө тольдоод л байв. Сынчол найзуудтайгаа юу ч юм ярин их л инээлдээд л хөгжилтэй байгаа харагдана.
"Хоёроо~ орж юмаа тавьчхаад усаар тоглоцгооё!"
Ёнхи Хэрим хоёр толгой дохин цуг нэг өрөөнд орцгоон усны хувцасны оронд авчирсан шорт, богино ханцуйтай цамцаа солин өмсөнө.
"Хэрим а~ Сынчол чамд удахгүй үерхэх санал тавих байхдаа!"
Хэрим ичингүйрэн тийм юм болохгүй гэж хэлэх ч дотроо битүүхэн хүсэж байв. Тэр үнэхээр Сынчолд унаж тусаж байсан юм. Өдөр ирэх тусам л түүний Сынчолыг гэх нь нэмэгдэж, хамт байхдаа жаргалтай болж байгаагаа мэдэрдэг байв.
•••
Сынчол Жошуатай цуг нэг өрөөнд орсон аж. Тэд авчирсан цүнхээ тавиад бие бие рүүгээ нэг жуумалзав.
Жошуа цүнхнээсээ шар айраг гаргаж ирэн Сынчол руу нэгийг шидэв."Тэгэхээр, чи одоо тэр царай муутай охинтой нь үерхэхэд л болох нь ээ! "
Сынчол шар айргийг байнга уудаг аятай л задлан хэд балгаад толгой дохив.
Жошуа түүнийг хурдан үерхэхийг шаардан ятгаж гарав."Өнөөдөр би үерхэх санал тавьна! Тэр үеэр заавал бичлэг хийгээрэй! Тэр тэнэгийн баян аав руу нь явуулах хэрэгтэй! Аахх~ царайгаараа мөнгө олно гэж бодсончгүй! "
Тэд гараа цохилцон их л жаргалтайгаар өрөөнөөсөө гаран бусад дээрээ очвол Хэримээс бусад нь ирсэн байв.
"Хэрим яасан юм?"
Ёнхи мөрөө хавчин"гэнэт л гараад явчихсан штээ! Ойрхон явсан байхаа!"
Сынчол ч толгой дохин тэд бие биенийгээ ус руу түлхэн тоглож эхлэв. Ёнхи Мёнхугийн эргэн тойронд эргэлдэн түүн рүү л ус цацах аж.
Бараг л нар жаргаж байх ч Хэрим эргэж ирээгүй хэвээрээ. Ёнхи санаа нь зовон буцан байрандаа очин үзтэл түүний гэх зүйлс байсангүй.
"Юу вэ, явчихсан юм байх даа?"
Сынчол байдал буруугаар эргэснийг мэдэн шууд л Хэрим рүү залгалаа.
•••
Хэрим гэрийнхээ хаалгыг хүчтэйхэн татаад саван хаалаа. Аав нь сандарсаар бууж ирээд том нүдлэн гайхав. Хэримийг яагаад хүрээд ирсэнд гайхаж басхүү санаа зовох аж.
"Та ч ёстой өөдгүй юм даа... байнга мөнгө түрүүлж сунгадаг байсан зуршил чинь хэзээ ч арилахгүй юм биздээ? Таны энэ зангаас болж ээж ах хоёр хүртэл яваа биздээ?? Би ч тантай хамт байхыг хүсэхгүй байна!! "
Аав нь гайхан юу болсныг лавшруулан асуун Хэримийн гарнаас татан зогсоолоо. Хэримийн нүдэнд нулимс хуран, хацрыг нь даган урсаж эхлэв.
"Сынчолыг... та худалдаж аваа биздээ?! Тэгээд л ... тэгээд л гэнэт тоож хардаггүй байсан царай муутай надад сайхан хандаад л! ... мөнгө өгсөн та! Мөнгийг нь юу ч болоогүй юм шиг авж байсан Сынчол!! Та хоёр хоёулаа адилхан новшнууд!"
Хэрим өрөө рүүгээ орон гадаад паспортоо авах нь тэр.
"Хэрим а! Аавыгаа уучлаарай! Аав нь чамайг жаргалтай байлгах гээд л... битгий яваач дээ!"
"Танд одоо охин байхгүй! Ганцаараа наад мөнгөтэйгөө сайхан амьдар!!"
Хэрим хаалгаа саван гарлаа.
![](https://img.wattpad.com/cover/347350042-288-k278575.jpg)
YOU ARE READING
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfiction".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"