(25)

158 31 1
                                    


Хэрим Жонхан хоёр хөтлөлцөн сургууль дээрээ ирлээ.
Жошуа гайхан тэр хоёр луу гүйж очин юу болоод байгааг учиргүй шалгааж эхлэв.

"Бид хоёр үерхэж байгаа...!" Жонхан Хэримтэй хөтлөсөн гараа өргөн харуулаад ийн хэллээ. Жошуагийн ам ангайн ер хаагдсангүй, тэр хоёрыг дагуулаад л харж байх аж.
Жонхан сургуулиа төгстлөө хүнтэй үерхэхгүй гэж тэдэнд саяхан ярьж байсан удаатай.

Сургуулийн хаалгаар Сынчолыг орж ирж байгааг харсан Жошуа түүн рүү гүйж очин Хэрим Жонхан хоёрын талаар хэлж орхив. Сынчол сонссон зүйлдээ итгэж ядан Жошуа руу харна.

"Би уг нь Хэримийг чамтай л.. учиртай юм байх гэсэн чинь... жинхэнэ нь Жонхан байжэээ..."
Сынчол хөмсгөө зангидан өөрийнхөө нүдээр шалгахаар шийдэн яваад өгөв.

Жонхан Хэримийг ангийнх нь гадаа хүргэж өгчхөөд, хацар дээр нь хөнгөхөн үнсээд яваад өгөв. Сынчол тэр хоёрыг хөндлөнгөөс харж байгаад Хэрим дээр очин юу болоод байгаа асуулаа.

"Чи... надад сэтгэлтэй хэвээрээ биш байсан юмуу? Яагаад... гэнэт? Юн Жонхантай үерхэж байгаа гэдэг чинь үнэн юмуу?"

Хэрим жуумалзан, Сынчолын мөрөн дээр хэд зөөлхөн цохив.

"Ямар байна даа...? Тоглуулах мэдрэмж? Чамд би сэтгэлтэй хэвээрээ? Тэнэг байгаа биш дээ! Чүэ Сынчол! Хүртэх ёстойгоо хүртэж байгаа чинь энэ!"

Сынчол итгэж ядан, Хэрим рүү харсаар тэндээ хоцорлоо.

Хэрим эргэж хараад л хурдан хурдан амьсгаа аван, өөрийгөө тайвшруулах гэж хичээх аж. Тэр Сынчолд татагдаж байсан нь үнэн ч өөрийгөө барьж, өшөөгөө авах гэсэн дээ Жонхантай үерхэж эхлэсэн нь энэ юм.

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Where stories live. Discover now