(20)

161 37 1
                                    


Сынчол гартаа сүүтэй шоколад барьчихсан, Хэримийн гэрийн гадаа хүлээн зогсоно. Байн байн бугуйн цаг руугаа өнгийн Хэримийг удахгүй гарч ирэх байх гэж найдах аж.
Орцных нь хаалга нээгдэх дуулдан Сынчол толгойгоо өргөтөл, Хэрим биш Нана байх нь тэр.

"Сынчол а~"

Нана гүйж ирээд л Сынчолын хүзүүнд зүүгдчихэв. Сынчол сандран түүнээс холдох гэх ч Нана гараа чангалан холдож өгөхгүй байв.

"Энэ юу юм? Надад авсан юмуу? "

Нана Сынчолын гаран дахь шоколадыг булааж аван шууд задлачихав. Сынчол хөмсгөө зангидан юм хэлэх гэснээ болин зүгээр л уртаа гэгчинь санаа алдах нь тэр.

"Хоёулаа өнөөдөр болзох уу?"

"Нана би энд——"

Орцны хаалга нээгдэн Хэрим гараад ирэв.

"Хэрим а!"

Хэрим Сынчол руу харсан ч тоолгүй хажуугаар нь зөрөөд яваад өгөв. Сынчол Нанагийн гарыг түлхээд араас нь явах гэсэн ч Нана араас нь тэврээд авав.
Сынчол явах гэхэд Нана түүнийг тэвэрсэн  гараа улам чангалах нь тэр.

"Битгий!! ... битгий яв!!"

•••

Хэрим юу ч юм амандаа бувтнан явна.
Байн байн эргэж харан ардаас нь хүн ирж байгаа үгүйг шалгах аж.

'Найз охинтой байсан юм байж... яаж надад сэтгэлтэй юм шиг дүр эсгэж чаддаг байнаа'

Сынчолт уурлах гэхээсээ гомдох аж.
Утас нь чичрэн аваад хартал Сынчолоос байх нь тэр. Хичээл тараад уулзахыг хүссэн байх аж. Хэрим хариу үл бичин утсаа цүнхэллээ.
Хичээл орох танхимдаа орон, хаана суухаа бодон эргэн тойрноо харж байгаад Жошуатай харц тулгарч орхив. Жошуа ч инээмсэглэн түүнийг дуудлаа.

"Чи өчигдөр уусан юмуу?"

Хэрим гайхан " яаж мэдсэн юм?"

"Би ч хараад л мэднэ л дээ... "

Тэр хоёр уух юмны талаар өөрсдийнхөө мэддэг зүйлсээ хоорондоо хуваалцан суух зуурт багш нь ч ирэн хичээл нь эхлэх тийшээгээ хандлаа. Ирц дуудах зуурт хаалга савагдан онгойн амьсгаадсан Сынчол орж ирэх нь тэр.

Жошуа ч найз руугаа даллан хажуудах сул суудлаа заалаа. Сынчол Жошуа руу биш Хэрим рүү л харах аж.

"Хэрим а, чиний бодсон шиг юм ерөөсөө биш шүү!!"

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Donde viven las historias. Descúbrelo ahora