Хэрим хичээл тарах хонх дуугарав уу үгүй юу год хийтэл босон Сынчолийн сууж буй зүг рүү сэм харав. Сынчол цонхоор юу ч юм харан бодлогошрон сууж байв.
Ёнхи Хэримд амжилт хүсээд түрүүлээд гараад явав. Хэрим ч мөн гарах хаалга руу дөхөх үедээ Сынчол руу сэм хартал Сынчол түүний өөдөөс дахиад нүдээ ирмэв.Хэримийн хацар улайгаад л ирлээ. Тэр үнэхээр их догдлон цүнхнийхээ гүнд байх хэрэглэдэггүй жижигхэн толиндоо хараад амжив. Аав нь түүнд охин хүүхдэд иймэрхүү эд хэрэглэл байх ёстой гэсэн үүднээс авч өгч байсан юм. Гэсэн ч Хэрим хэрэглэж байсан удаагүй.
Сургуулийнхаа хаалганаас холдон Сынчолийг ирэхийг нүд цавчилгүй харан зогсоно. Удсанчгүй тэр нөгөө ангийн эмэгтэй сурагчтай цуг гарч ирсэн ч сүртэй үйлдэл хийлгүй салаад явав.
"Хоёулаа догбугги идэхээр явцгаая!"
Сынчол Хэримийн хажууд ирэн ийн хэллээ. Хэрим толгой дохин тэд зэрэгцэн алхаж эхлэв.
Сынчол цаг агаар, сургууль, хичээл ном гээд л ярьж болох бүхий л зүйлсийн талаар ярьж үе үе Хэрим түүнээс сонирхсон зүйлээ асууж байлаа.
Тэд догбуггины газар ирэн Сынчол түүнийг дайлхаар боллоо."Хэрим а~ энд чинь юм наалдчихаж!"
Зөгийн бал шиг л чихэрлэг зөөлхөн хоолойгоор Хэримийн нэрийг дуудахад нь Хэрим сандран догдлоод ирэв. Сынчолийн гар толгойнд нь хүрэх үед Хэрим ичингүйрэн нүүрээ нуух гэх ч Сынчол түүний улаа бутрах хоёр хацрыг анзаараад амжижээ.
"Ингэхэд... чи ер нь ленз зүүе гэж боддог уу? Чи тийм ба—- бишээ, ер нь зүгээр л! Яагаад ийм том шил зүүгээд байдаг юм?"
"Аан... эмч эмзэг нүдтэй гээд ленз зүүхийг хориглочихсон л доо... шил зүүхгүй бол юм хардаггүй юмаа"
Сынчол ч удаанаар толгой дохин хоолноосоо идэх аж. Хэримд Сынчолтой цуг байгаа төдийд л гэдэс нь дүүрч байсан юм.
Сынчолийн нүүрэнд үл ялиг жуумалзалт үүсэн Хэрим рүү огцом урагшлав. Хэримийн нүд томрон зүрх нь хэмнэлээ алдаад л эхлэв.
Юу ч гэмээр юм хачин мэдрэмж түүнд төрж байлаа."Би чамд нэг нууц хэлэх үү?"
Хэрим шүлсээ залгин толгой дохитол Сынчол түүний чихэнд юу ч юм хэлээд эхлэв. Хэримд Сынчолийн халуун амьсгал мэдрэгдэн учиргүй инээчих гээд эвгүй байх аж.
Хоолны газраас гаран Сынчол Хэримийг хаашаа ч юм нэг газар луу дагуулж яваад эхлэв. Нэг байрны машины зогсоол дээр ирэн хамгийн буланд байх нэг хар бүтээлгийг автал сүүлийн үеийн мото байх нь тэр.
Сынчол нууцаар мото унадаг нь энэ аж."За~ май! Надаас сайн бариарай!"
Хэримд хамгаалалтын малгай өгөн өөрөө суулаа. Хэрим сандран хаанаас барихаа мэдэхгүй суутал Сынчол хүчтэй хаазлан Хэрим ч өөрийн эрхгүй тэврээд авав.
Тэд салхи татуулан давхих аж. Хэрим инээмсэглээд л Сынчолийн нуруунд наалдан явна.Тэд Хэримийн гэрийн гадаа ирлээ.
"Өнөөдөр ёстой хөгжилтэй байлаа!"
Хэрим малгайгаа өгөнгөө ийн хэлэх аж. Сынчол толгой дохин дахиад хамт гадуур явахыг санал болголоо. Хэрим ч дуртай нь аргагүй зөвшөөрөв.
Хэрим гэрлүүгээ орохоор даллаад эргээд хартал аав нь цонхоор түүнийг хараад зогсож байв. Сынчол ч баяртай гээд буцаад явах гэж байхдаа Хэримийн аавтай харц тулгарчихав. Тэд толгой дохилцоод өнгөрөх нь тэр.
![](https://img.wattpad.com/cover/347350042-288-k278575.jpg)
YOU ARE READING
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfiction".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"