Сынчол Жонханы гэр лүү ортол Сынү унтчихсан бололтой Жонхан ганцаараа том өрөөндөө сууж байв. Сынчол өнөөдрийнхөө ажлын хөлсөөрөө Жонханы гэрт хэрэгтэй байсан хэдэн зүйл болон тэр хоёрын дуртай амттанг аваад орж ирсэн юм."Хөөөөх! Чүэ Сынчол~~ дахиж хэрэггүй юманд битгий мөнгөө үрээрэй! Мөнгөө цуглуулаад хэрэгтэй юмандаа л ашигла!"
"Гүй ээ... зүгээр гэрт чинь амьдраад байх эвгүй байна шт!"
Жонхан инээмсэглээд авчирсан зүйлсийг нь янзлах аж.
"Нээрээ..чи Квон Хэримийг сонирхоод байгаа юмуу?"
"Ааан... яасан? "
"Зүгээр л... би санаандгүй эрэгтэй хүнтэй цуг амьдардаг гэдгийг нь харсан юм л даа..."
"Ах нь ч юм бил үү... Хэрим тэгж хүн амьтнаар тоглоод байхаар харагддаггүй шт.."
Сынчол хоолойгоо засан юм хэлсэнгүй угаалгын өрөө рүү орчихов. Жонхан ч дахиж юм асуулгүй өөрийнхөө өрөө рүү орлоо.
•••
Хэрим ахынхаа ганц амардаг өдөр нь гуйсаар тэд цугтаа гадуур гарахаар болсон юм. Тэд удаан хугацааны дараа Сөүлээр зугаалж байгаа учир Хэрим ч Сүнён ч хоёулаа их л догдолсон харагдана.
"Ахаа, юу идэх үү? Гоё гудамжны хоол идмээр ч юм шиг..."
Сүнён инээн "тэгвэл тэгье л дээ!"
Хэрим болин тэд зүгээр гэр бүлийн том ресторанд орж хоол идэхээр болцгоолоо. Сүнён машин барьж байгаа учир шар айрагны оронд ундаа уухаар болж, Хэрим өөрийгөө хэр уудгийг мэдэх зорилготойгоор уухаар боллоо.
"Зөөг—-чөө!"
"Юу вэ? — Хэрим аа эндээс гаръя!!"
Сынчол ч мөн гайхсан байртай тэр хоёр луу харж байсан юм. Хэрим ахаасаа гуйсаар ашгүй тэд захиалгаа өглөө.
Сынчол тэдний захиалгыг авчихаад, нүд салгалгүй тэр хоёрыг харж байсан юм. Тэр хоёрыг яг ямар харилцаатайг мэдэхийг юу юунаас илүү их хүсч байх аж.
Захиалга нь эхнээсээ ирэн, Хэрим ч учиргүй уугаад л эхлэв. Сүнёнтой ууж байгаа болохоороо ч юм уу Хэрим цаанаа л нэг сэтгэл тайван ууж байв.
"Хэрим а~ явъя! Одоо болно! Чиний нүд бүүр өөр ертөнц дээр байна шт!"
Хэрим зогьсуулан "ахаа~ дахиад ууя л дааа" гэх бол Сүнён эсэргүүцэн Хэримийг түшин гарахаар дөхлөө.
"Уучлаарай, өөрөө яг Хэримтэй ямар холбоотой юм бэ? Ингэж их уулгачхаад авч явах гээд..."
Сынчол их л ууртай байгаа харагдана. Сүнён үл ялиг жуумалзчихаад төрсөн ах нь гэдгээ хэлээд тэндээс гарлаа.
Харин Сынчол үл ялиг инээмсэглэл тодруулан тэндээ үлдсэн юм.
YOU ARE READING
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfiction".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"