Хэрим онгоцны буудал явах замдаа тасралтгүй уйлсаар л байх аж. Таксины жолооч ах түүнд санаа нь зовон юу болсон талаар асуух ч Хэрим хариу үл хэлнэ. Хэрим ааваасаа илүүтэй Сынчолд гомдож байсан юм. Хэчнээн аав нь байнга мөнгө түрүүлж сунгадаг ч тэрийг нь авах авахгүй эсэх нь Сынчолын шийдэх зүйл шүү дээ."Сурагч аа, 30,000 вон гарсан байна!"
Хэрим картаа сунган төлчихөөд таксинаас буулаа. Тэр ээж рүүгээ очиж байгаагаа дуулгаад хамгийн ойрын нислэгийн тийзийг авах нь тэр.
Охиноо ирж байгааг сонссон ээж нь бөөн баяр болж ахтай нь цуг түүнийг тосохоо дуулгалаа. Хэрим нүүрээ янзлан, дахиж Сынчолоос болж уйлахгүй гэдгээ өөрөө өөртөө амлав. Мөн дахиж Солонгост ирэхгүй байх талаараа ч бодоод амжив."Эгчээ та энийг унагаачихлаа!"
Хэримийн хажууд зогсож байсан, настай байрын эгч цүнхээ авахдаа дэвтрээ унагааж орхив. Хэрим түүний дэвтрийг авж өгөөд угаалгын өрөөнөөс гарлаа.
•••
Удаан хугацааны нислэг дуусч Хэрим ээж болон ахыгаа удаан хугацааны дараа дахин уулзах гэж байгаадаа догдлох аж. Тэр утсаа гаргаж ирэх гэж байгаад шархны лент хийдэг жижигхээн хайрцгаа гаргаад ирэв.
Гэнэт л Сынчолын духан дээрхи шархан дээр пороротой лент нааж өгч байсан нь нүдэнд нь харагдаад эхлэв. Юу юугүй уйлчих гээд байгаа өөртөө дургүй хүрэн гараа чимхээд авав."Хэрим ааа!"
Хэримийн ах Сүнён түүнийг харсандаа баярлан чанга гэгчинь тэврээд авав. Ээж нь ч мөн маш их баярласандаа болон нулимс унагаж байлаа.
"Миний охин ёстой том болчихжэээ!"
"Харин тийм, бараг л танихгүй өнгөрөх шахлаа!"
Ах нь тоглоом хийн тэд үл ялиг инээлдэв. Ээж нь түүнээс энд амьдрах эсэхийг лавлан Хэрим ч тэгнэ гэдгээ шууд л хэлэв.
Хэрим амьдралаа шинээр эхлэмээр байгаагаа ахдаа хэлж түүнийг туслахыг гуйх нь тэр."Тэгвэл эхлээд хоёулаа өдөр болгон дасгал хийж жижигхэн Хэримийг авчирцгаая! Чи жоохоон л жин хасчихвал хөөрхөн болоод ирнэ! "
Ээж нь тэр хоёрыг юу ингэтлээ шивнэлдээд байгааг асуух ч тэр хоёр нууцлан юу ч хэлсэнгүй.
"Хэрим а! Миний охин ээж дээрээ ирсэнд баярлалаа! Ээж нь охиноо яг санаад галзуурах гэж байсан юм!"
Хэрим ч мөн зөндөө их санаснаа хэллээ. Нэлээн удаан явсны эцэст тэд гэртээ ирцгээлээ. Ээж ах хоёр нь ч нэлээн амжилттай яваа нь гэрээс нь харагдаж байв.
YOU ARE READING
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfiction".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"