Сүнён ажлын эхний өдөр гээд байдгаараа инээмсэглэсээр өөрийн томилогдсон салбартаа орж ирлээ. Түүнийг тоож харсан хүн байсангүй, бүгд л урдах компьютер луугаа харан тун завгүй байх аж."Сайн байцгаана уу! Өнөөдрөөс энд дадлагажихаар болсон Квон Сүнён байна! Сайн туслаж дэмжээрэй!"
"Ашгүй, дадлагажигчаа! Гараад бид нарт кофе аваад ирээч? Надад мөстэй американо!"
Сүнён гайхсан ч үл ил гарган тэнд байгаа ажилчидаас бүгдэнгээс нь юу уухыг нь асуугаад кофе шоп руу яарлаа. Эргэн тойрныхоо хүнээс дадлагажигчийн амьдрал хэцүү гэдгийг сонсож байсан бөгөөд зүгээр л хэтрүүлэн ярьж байна гэж бодож байсан юм. Гэвч тэдний ярьж байсан юмс яг л тэр чигээрээ үнэн байсан юм.
Сүнён кофе шоп орон бүх хүний захиалгыг хэлчихээд амьсгаагаа даран зогсоно. Тэр эргэн тойрноо ажигласан шиг зогсоно.
Удаан хугацааны дараа төрсөн нутагтаа ирсэн болоод ч тэр үү нэг л сонин мэдрэмж дотор нь байсаар л."Таны захиалга гарла—- Сүнён аа!"
"Хүүе! Жихүн аа!"
Сүнён дунд сургуулийнхаа найзтайгаа таарсандаа баярлан шууд юм яриад зогсмоор байв ч ажлынхаа эхний өдөр гэдгийг санан, утасных нь дугаарыг аваад л буцаад гүйх нь тэр.
•••
Жошуа Хэримийг хүргэж өгөхөөр тохирон, Хэримийнх ойрхон байсан тул тэд алхахаар болцгоолоо. Жошуа энд тэндхийн бүхий л зүйлсийг хамж шимэн ярин явах бол Хэрим үе үе л зөрүүлэн сонирхсон зүйл дээрээ нэмэлт асуулт тавьж байлаа.
"Хөөх! Энэ байранд манай найз амьдардаг шт!"
Хэрим уулга алдан Сынчолыг байх вий гээд гайхсан хоолойгоор хэн гэдгийг нь асууж орхив.
"Чи танихгүй л дээ... эмэгтэй найз л даа... Нана гээд!"
Хэрим үл ялиг санаа амрав. Жошуатай салах ёс хийн гэрлүүгээ орохоор цахилгаан шат дуудлаа. Удсанчгүй цахилгаан шат нэгдүгээр давхарт ирэн хаалга онгойход, гарч ирсэн хүнийг Хэрим хараад гацчихав.
"Чүэ.. Сынчол?"
"Юу вэ? Таньдаг эмэгтэй юмуу?"
"Мэдэхгүй ээ!"
Сынчол нэг эмэгтэйтэй цуг цахилгаан шатнаас гарч ирсэн, Хэримд тэр эмэгтэйн царай нэг л танил санагдаж байв. Хөтлөлцөж, сугадалцаагүйг нь харахад үерхдэггүй л байх... Сынчол тэр эмэгтэй рүү тогтож харахгүй л байсан даа, Хэрим бодол болсоор гэрлүүгээ ортол ах нь бөөн цаасанд даруулчихсан сууж байв.
"Хэрим а! Ах нь хоол захиалчихсан! Чи ёстой яг тааруулж ирлээ!"
"Ахаа! Эхний өдөр гэхэд арай биш үү? Энэ юун баахан бичиг цаас вэ?"
Сүнён санаа алдан үсээ зулгаан "Санаандгүй тасгийн даргын цамц руу кофе асгаад л ийм юм болчихлоо... би ч ёстой эхний өдрөөсөө л азгүйтэж байна..."
Хэрим ахыгаа тайвшруулан цуг туслахаар болон Сүнёний хажууд суулаа. Сүнён найзтайгаа таарсан талаараа хэлээд амжив. Тэр хоёрыг жиг жуг хийх зуурт захиалгын хоол нь ирлээ.

أنت تقرأ
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
أدب الهواة".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"