"Хэрим а, чи энэнд дуртай гэсэн биздээ? Сайн идээрэй!"Жонхан амттай гэсэн болгоныг л Хэримийн урд овоолох аж. Хэрим сүүлдээ Сынү Сынчол хоёроос санаа зовон Жонханы тавьж өгөх хачруудыг Сынүгийн урагш түлхэж байв.
"Жонхани хён~ энэ нүүна таны найз охин юмуу?"
"Одоохондоо бишээ..."
Хэрим идэж байсан зүйлдээ хахтал Сынчол түүний гарт ус атгууллаа. Хэрим гайхаж байсан ч усыг нь аван уун арай дээр болов.
"За, би явъя даа Жонхан ахаа! Оройн хоолонд баярлалаа!"
Хэрим явах болон гарах гэтэл Жонхан түүний гарт ууттай амттан атгуулах нь тэр. Гайхсан нүдээр хартал Жонхан зүгээр л нүдээ ирмэв.
"Амттай юм идэх бүртээ Жонханыг бодож байгаарай гээд л!"
"Юун ч нялуун юм бэ дээ!"
Сынчол тэр хоёрын хажуугаар зөрөнгөө ийн хэлээд яваад өгөв. Жонхан инээх бол Хэрим араас нь муухай харах аж. Тэд ч мөн салах ёс хийгээд Хэрим гэрийн зүг явж эхэллээ.
Нэлээн алхаж байгаад Хэрим зогсчихов.
"Гарч ирээд зүгээр хажууд явчих?"
Холгүйхэн байх байрны ардаас Сынчол хоолойгоо засан гараад ирэв. Хэрим түүнийг шоолонгуй үл ялиг инээвхийлэв.
"Зүгээр... ийм харанхуй болж байхад.. ганцаараа явж байхаар чинь л... Юн Жонхан чамайг яагаад хүргэж өгөөгүй юм?"
"Хэрэггүй гээд болиулчихсан юм! ...
.... Чи зүгээр үү?"
Хэрим Сынчолыг байдгаасаа нэг л өөр байгааг анзаараад амжсан. Байн байн санаа алдаад л, цонхигор царай гээд л,
"Яахав, чамайг дөнгөж байсан шангаа хүртэж байгаа бололтой!"
Хэрим үл ялиг санаа алдаад "Би лав чамд хараал нтр хийгээгүй шүү!" гэчхээд түрүүлээд явав. Сынчол араас нь харж инээмсэглээд гүйцээд очлоо.
"Чи... надад сэтгэлтэй гэдэг чинь үнэн байсан уу?"
Хэрим дуугаа хураан, Сынчолын асуусан асуултанд хариу үл хэлэн гэрлүүгээ орчихов. Сынчол араас нь харж зогсож байгаад, гэрлүүгээ орох үед нь буцаад алхлаа.
•••
Сынчол Жонханы өгсөн нэрийн хуудсан дээрхи дугаар луу залгасан бөгөөд тэднийх хэрэгтэй үедээ цагийн ажилтан авдаг талаараа түүнд хэлсэн юм. Харин өнөөдөр Сынчолын хэрэг гаран тэр очихоор болсон юм.
"Сайн байна уу, өнөөдөр ажиллах цагийн ажилтан Чүэ Сынчол байна! "
"Чи энд яагаад?"
Сүнён Сынчолыг харсандаа уурлан, хөмсгөө зангидан хамаг байдаг муухайгаараа түүн рүү харж байх аж. Сынчол харин түүнийг хаана харснаа санах гэж оролдоно.
Удсанчгүй, Сынчолыг дуудсан Жон Вонү дарга ороод ирэв."Аан, нөгөө цагийн ажилтан ирчихсэн үү? Наашаа суу! Сүнён а би ажилтай болчихлоо! Хоёулаа ажил дуусхаар уулзъя!"
Сүнён толгой дохин, Сынчол руу гаран гартлаа муухай харсаар гарлаа.
"Энэ манай найзыг битгий тоогоорой! Жоохон хүүхэд шиг л байдаг юм!"
![](https://img.wattpad.com/cover/347350042-288-k278575.jpg)
YOU ARE READING
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfiction".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"