(27)

129 19 0
                                    


Жонханы гарнаас хөтлөн интоорийн модны дундуур алхан явах Хэрим. Үе үе Жонхан түүнтэй яриа өдөх ч Хэримийн сэтгэл санаа өөр газар байна уу гэлтэй. Өнөөдөр нэг л өөр байгааг анзаарсан Жонхан шууд асууж ярилцах эсэхдээ эргэлзэн алхана.

Түүнийг нь ч Хэрим ойлгоо юу гэлтэй Жонханы гарнаас татан, явж байсан газартаа зогсчихов.

"Ахаа... миний бие нэг л тавгүй байна~ өнөөдөртөө ингээд харьцгаах уу?"

Жонхан сандран юу нь яаж байгааг асуун халуунтай байгаа эсэхийг нь шалгаж гарав. Хэрим нэг алхам хойшлон Жонхан руу эв хавгүйхэн инээмсэглэл тодруулах нь тэр.

" х-ханиад л хүрч эхлэх гэж байгаа юм байлгүй! Зүгээрээ, ахаа~ очоод амарчихвал эдгэчихнэ! "

"Хүргээд өгье! "

Хэрим татгалзаж эндээсээ хоёр тийш болон харихыг санал болголоо. Жонхан нууцхан санаа алдан Хэримийн хэлснээр хоёр тийш салахаар болов.
Сүүлийн үед өөрөөс нь нэг л дөлөөд байгаа Хэримийг Жонхан ойлгох гэж толгойгоо гашилгана. Гэхдээ энэ бүхэн зөв эсэхэд ч мөн эргэлзэнэ. Бие биендээ хайртай дуртайдаа үерхэж эхлээгүй учирт.

Хэрим байн байн санаа алдаж өчигдрийн харсан зүйлээ бодон явна.

"Чүэ Сынчол!"
Түүний ирсэн газар нь жижигхэн хоолны газар байх ба арын хаалганыхаа дэргэд түр амрахаар гарч ирсэн Сынчол сууж буй.
Сынчол Хэримийг харсандаа гайхан том нүдлэн босох гэвэл Хэрим болиулан дэргэд нь очлоо.

"Энийг ав!" Хар ууттай зүйл Сынчол руу сунгах нь тэр. Сынчол гайхаж хараад аван нээвэл торон дотор шархны тос бас бус өвчин намдаагч наалт зэрэг байх нь тэр.

"Яагаад энийг өгч байгаа юм?"

Хэрим санаа алдан түүний гарыг татан ханцуйг нь хойшлуулвал түлэгдсэн томоо шарх ил болох аж. Сынчол сандран гараа татаж аван ханцуйгаараа далдлана.

"Эмнэлэг явахгүй яасан юм? Шарх чинь бүр томорно штээ!"

Хэрим уурлангуй хэлвэл Сынчол хариу хэлсэнгүй, Хэрим рүү тас ширтэн сууна.

"... Жонхан яасан юм? " Сынчол амьхандаа тэр хоёрын харилцаа хэр байгааг тойруу аргаар асууж буй нь.

Хэрим санаа алдан хариу хэлсэнгүй. Угаас Жонхан Хэрим хоёрын үерхэл зүгээр л Сынчолоос өшөө авах Хэримийн нэг төрлийн арга нь л байсан төдий. Хэрим ч энэ бүхнийг Жонханд тайлбарласны эцэст үерхсэн юм.
Жонханд дасна гэж итгэж ахтайгаа хүртэл танилцуулсан ч түүний хүссэнээр болохгүй нь харамсалтай.

"Одоо харь даа, гадаа харанхуй болж байна!"

Сынчол эргэн хоолны газар луу орж Хэрим араас нь харсаар хоцров.

Ad/ ... төгсгөл нь таалагдсангүй ээ...

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Where stories live. Discover now