(12)

180 29 2
                                    


Сургуулийнхаа гадаа ирцгээн, Хэрим Сынчол руу малгайг нь шидэх шахам өгчихөөд гүйгээд яваад өгөв. Сынчол харин шоконд орсон байдалтай тэндээ хоцорсон юм.

"Уучлаарай багшаа орж болох уу?"

Хэрим амьсгаадсаар ийн хэлвээс багш нь толгой дохиод дараагийн удаад чимээгүй орж ирээд сууцгаахыг тэнд байсан оюутнуудад сануулав. Хэрим ч ашгүй гэж бодсоор сул байх суудал дээр очин суулаа.
Маргааш дээд үеийн ах эгч нар нь нэгдүгээр курсын дүү нараа хүлээж авах өдөр. Өдөр 14 цагаас төвөөс холгүйхэн нэг амралтын газар луу явах юм. Хэрим явах дургүй байсан ч ах нь түүнийг найзуудтай болох хэрэгтэй гээд шууд бүртгүүлээд хаясан.

"Хөөе! Нойтон салпитак байхгүй биз?"

Хажуу талаас нь танихгүй охин шивнэн ийн асуухад нь Хэрим цүнхээ ухан иүүнд нойтон салпитак гаргаж өглөө. Охин үглэсээр асгасан кофегоо арчиж байв.

Хичээл нь дуусан, Хэрим гарах гэтэл тэр охин түүнийг зогсоон, учиргүй сугадаад авав.
Хэрим том нүдлэн хартал учиргүй инээгээд л эхлэх нь тэр.

"Хоёулаа танилцъя л даа! Ойрхон кофе шоп орж сууя! Чи одоо хичээлгүй биздээ?"

Хэрим толгой дохин тэд ойрхон кофе шоп орохоор явцгаана. Замдаа өнөө охин амрахгүй л эргэн тойрныхоо зүйлийг хамж шимээд л ярин явах аж.

"Намайг Юн Хэми! Чамайг хэн гэдэг вэ?"

"Хэрим! Квон Хэрим!"

"Чи ч бас нэгдүгээр курс байх тэ? Маргааш явах уу? Манай ах энэ сургуулийнх байхгүй юу! Тэгээд заавал яв энээ тэрээ гээд дураараа миний нэрийг бичүүлчихсэн байна лээ! Хн! Хөөх чи чинь ямар урт сормуустай юм бэ?"

Хэрим чимээгүй л инээх аядан сууна. Тэр ингэж их юм ярьдаг найзтай байж үзээгүй болохоор их л шинэлэг мэдрэмж байх нь тэр.

"Чи ах юмуу дүүтэй юу? "

Хэрим ахтайгаа хэлтэл учиргүй зургийг нь үзүүлхийг гуйгаад эхлэв. Сүнёний зургийг үзүүлтэл сошиал хаяг байгаа эсэхийг асуугаад бүр танилцуулаад өгөхийг гуйгаад амжив.

"Чи манай ахтай танилцах уу? Хоёулаа сольж уулзаж—- ө, тэр манай ах! Ахаааа!!"

Үүд рүү хартал Сынчол Жошуа Жүн гуравтай цуг нэг танихгүй царайлаг залуу зогсож байх нь тэр. Хэрим уулга алдан ах дүү хоёрыг хоёуланг нь ямар царайлгийг гайхах аж. Сынчол Хэримийн хажууд суух бөгөөд түүн рүү цоо ширтээд л унав.

"Ахаа миний найз Хэрим! Хөөрхөн байгаа биз!!"

"Аан... Намайг Жонхан! Юн Жонхан!"

Хэрим толгой дохин Жонханы сунгасан гарнаас барилаа.
Сынчол Хэримийг ширтсэн хэвээр л. Хэримд бүр тухгүй санагдан түр угаалгын өрөө орохоор тэндээс бослоо.

Хэрим угаалгын өрөөнөөс гартал Сынчол угаалгын өрөөний гадаа байж байх нь тэр.
Хэрим үл ялиг цочин хажуугаар нь явах гэтэл Сынчол гарнаас нь барин зогсоолоо.

"Чи мөн биздээ? *** ахлах сургуульд байж байгаад шилжээд явдаг? "

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Where stories live. Discover now