(23)

158 32 4
                                    


Хэрим өглөөнийхөө цайг бэлдэж дуусаад Сүнёний өрөө рүү орон, түүнийг дуудаж эхэллээ. Сүнён ч ийш тийшээ өнхрөн, тийчилсээр нэг нүдээ арай гэж нэг юм нээгээд Хэрим рүү хараад эхлэв.

"Чи чинь юу болчихоод намайг өглөө сэрээгээд унав? Хэлэх юм байгаа юмуу?"

"Та хурдан бос оо! Амжихгүй боллоо!"

Сүнён залхуутайхан шиг босон орон дээрээ суун санаа алдлаа. Хэрим орноос нь татан босгоод угаалгын өрөө рүү түлхсээр орууллаа.

"Квон Хэрим! Юу ярих гэсэн юм бэ дээ?"

"Таны талаар! Та сүүлийн үед яагаад нэг л урвагар байгаад байгаа юм? Ажил дээр чинь янз бүрийн юм болоод байгаа юмуу?"

Сүнён санаа алдаад хариу хэлэлгүй хоолоо идэх аж. Хэрим ахыгаа ярьж эхлэхийг хүлээн хоолондоо гар хүрэлгүй сууна.

"Тоох хэрэггүй ээ! Сүртэй зүйл биш! ——

—- гэснээс! Чиний хичээл ном яасан? Тэр нэг Чүэ Сынчолоос хол байгаа биз? Ёстой цуг явж байвал цохиод унагаана шүү!"

Хэрим үл ялиг жуумалзалт үүсгээд хариу хэлсэнгүй. Сүнён ч түүнийг яг ямар санаатай байгааг асууж шалгааж гарав.

•••

Жонхан дугуйлангаа дуусгаад гэрлүүгээ явах гэж байснаа гэнэт түлхүүргүй гэдгээ санан Хэми рүү залгаж эхэллээ. Хэми утсаа ерөөсөө ч авахгүй байх ба Жонхан зурвас бичингээ түүнрүү залгаж эхлэв. Нууцаар дарж авсан хичээлийнх нь хуваарийг харчхаад хичээлтэй байгааг нь ойлгоод санаа амран, анги руу нь алхаж эхлэв.

Жонхан алхаж байснаа болин, нэг тийш хараад зогсчихов.

'Хэ—рим? Сынчол? Хоёр...?'

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Where stories live. Discover now