Найзууд нь хоорондоо юм ярилцан инээлдэн үе үе архинаасаа уух бол Сынчол ганцаараа нэг шилний ард аль хэдийн гарчихжээ. Хоёр дахь шилээ задалчихсан ууж суутал Жошуа түүнийг болиуллаа."Хөөе! Яаснаа хэлээч дээ! Бид нар ямар бодол уншигч бишдээ? Ингээд уугаад байхаар чинь санаа зовоод байна шт!"
Сынчол санаа алдан хундагатай архиа уучхаад толгойгоо өргөлөө.
Найзууд нь түүний ярихыг хүлээн, түүн рүү төвлөрөн сууна."Нөгөө... ахлах сургуульд байхдаа үерхдэн байсан Хэрим байнаа даа..."
"Ямар—- аааан!! Нөгөө баян аавтай мөн биздээ?
.....Тэр юу гэж? Арай таарсан юмуу?"
Сынчол толгой дохилоо. Жошуагийн нүд томрон яасныг асууж шалгааж гарав. Жүн Жонхан хоёр юуны талаар яриад байгааг нь үл ойлгон тэр хоёрыг л харан сууна.
Жошуа Сынчолоос ямархуу царайтай, хаана байгааг нь асуугаад л сүрхий."Удахгүй чи ч мэдэх байлгүй дээ..."
•••
Хэримийн утсанд учир битүүлэг зурвас ирэн тэр үл ялиг айн утсаа ширтэн сууна. Танихгүй дугаараас уулзмаар байгаагаа зөндөө хайртайгаа илэрхийлсэн зурвас ирсэн байх аж. Ханын цаг руугаа байн байн өнгийн ахыгаа хурдан ирээсэй гэж бодон сууна.
Ашгүй хаалганы код хийх чимээ гаран Хэрим баярласаар үүд рүүгээ очтол ах нь уучихсан бололтой дуулчихсан орж ирэх нь тэр.
"Ахаа! "
"Мм, Хэрим а~ ах нь өнөөдөр найз нартайгаа жоохон уучихлаа! " Сүнён зогьсуулан Хэримийг түшин буйдан дээр очин суулаа.
Хэрим ахдаа өнөө зурвасаа хэлэх эсэхдээ эргэлзэн сууна."Хэрим а~ ах нь өнөөдөр... ахлах сургуульдаа хайртай байсан охинтойгоо таарсан! "
Сүнён учиргүй уйлаад л анхны хайрынхаа талаар яриад эхлэв. Хэрим ч ахыгаа тайвшруулан өрөөнд нь орууллаа.
Зурвасын талаар маргааш өглөө эрүүлд нь хэлэхээр шийдэн өрөөндөө орлоо.Хэримийн инстаграмд шинэ дагах хүсэлт ирэн хартал Жонхан байх нь тэр. Хэрим шууд л утсаа шүүрч аваад Жонханыг зөрүүлээд дагах нь тэр. Гэтэл удалгүй дахиад нэг дагах хүсэлт ирэхээр нь хартал Сынчол байх нь тэр.
"Юу вээ~ гэнэт яагаад "
Тэр Сынчолын инстаграмийг сонирхож байгаад, эхний бөгөөд эцсийн удаа аялсан далайн эрэг дээрхи зурагнуудаа олж харах нь тэр. Сынчол Хэрим хоёрын хамтдаа авхуулсан зураг дунд нь байв.
jeonghan_yoon: Сэрүүн байна уу?
Ad/ Scoupsteigse duusx ni unenshu🤞

VOCÊ ESTÁ LENDO
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfic".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"